Рафаэль Корреа гурав дахь удаагаа нэр дэвших нь

   Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа ирэх оны хоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр тэрбээр одоогийн албан тушаалдаа гурав дахь удаагаа нэр дэвших юм.
   Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа ирэх оны хоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Ингэснээр тэрбээр одоогийн албан тушаалдаа гурав дахь удаагаа нэр дэвших юм. Р.Корреа Эквадорыг өнгөрөгч хэдэн жилийн дотор Латин Америкийн нөлөө бүхий орны нэг болгосон. Үүнд мэдээж Латин Америкийн холбоодын тэргүүн, Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын хувь нэмэр багагүй нөлөөлсөн юм.
   Эквадорт Венесуэлийн адил сөрөг хүчин маш сул байдаг бөгөөд ирэх сонгуульд Р.Корреа ялах нь бараг тодорхой гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Тиймээс ирэх жилүүдэд Латин Америкийн нэгдэл урьдын адил хүчтэй байх нь. Уг сонгуульд барууны орнууд ихээхэн анхаарал хандуулж байсан бөгөөд Рафаэль Корреагаас өөр хүн сонгогдвол тус улсын Жулиан Ассанжийг өмгөөлсөн байр суурь өөрчлөгдөнө гэж найдаж байв.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin1 (74.52.154.146)

    2012-11-15

    Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.3