НҮБ хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүдээ сонгов

   НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн зөвлөлийн шинэ 18 гишүүн орныг сонголоо.
   НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн зөвлөлийн шинэ 18 гишүүн орныг сонголоо. Санал хураалтаар АНУ, Аргентин, Арабын нэгдсэн эмират, Бразил, Габон, Герман, Ирланд, Казахстан, Кени, Зааны ясан эрэг, Пакистан, Өмнөд Солонгос, Сьерра-Леон, Монтенегро, Эстон, Этиоп, Япон, Кени гэсэн 18 орон сонгогдож ирэх гурван жилд Хүний эрхийн зөвлөлд төлөөлөгчдөө ажиллуулах үүрэг хүлээлээ.
   Одоогийн 18 гишүүн орны бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусгавар болох бөгөөд шинэ гишүүд тэднийг халааг авах юм. Харин бүрэн эрхийн хугацаа дуусах хуучин гишүүдээс АНУ ганцаараа улиран сонгогджээ. Тэгвэл Ирланд, Герман АНУын адил хоёр дахь удаагаа сонгогдож байгаа ч улиран сонгогдоогүй.
   Одоогоор НҮБын Хүний эрхийн зөвлөл 47 гишүүнтэй байгаа бөгөөд тэдний 13 нь Африк, 13 нь Ази, зургаа нь зүүн Европ, найм нь Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд бол үлдсэн долоо нь баруун Европ болон бусад бүлгийн орон аж. Дашрамд дурдахад, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2006 онд байгуулагдсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin19 (74.52.154.146)

    2012-11-15

    Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.66