Ай Вэйвэй: ХКН-ын их хурлаас би ганцхан зүйлийг хүлээж байна

    БНХАУ-ын уран зураач, тэрс үзэлтэн, нийгмийн идэвхтэн “Ардчиллын алтан хараацай” Ай ВэйВэй “ChinaDGTLTimes” цахим хуудаснаа нийтлэгджээ. Тэрбээр Хятадын ойрын таван жилийн бодлого, эдийн засгийн хүчирхэг нөхцөлд хэрхэн хөгжих хандлага болон Түвдийн асуудлын талаар  сонирхолтой ярилцлага өгсөнийг уншигчдаа хүргэж байна.
    БНХАУ-ын уран зураач, тэрс үзэлтэн, нийгмийн идэвхтэн “Ардчиллын алтан хараацай” Ай ВэйВэй “ChinaDGTLTimes” цахим хуудаснаа нийтлэгджээ. Тэрбээр Хятадын ойрын таван жилийн бодлого, эдийн засгийн хүчирхэг нөхцөлд хэрхэн хөгжих хандлага болон Түвдийн асуудлын талаар  сонирхолтой ярилцлага өгсөнийг уншигчдаа хүргэж байна.

-Сайн байна уу, уран бүтээл, амжилтаар дүүрэн байна уу. Зовсоны эцэст жаргах цаг ирдэг шиг үг хэлэх, олны өмнө мөр зэргэцэн алхах боломж танд дахин олдоод удаагүй байна. Эрх чөлөөт мэт нийгэмд амьдрах ямар байна?

-Эрх чөлөөт мэт энэ орчлонд хүн болоод ингэж явах сайхан байна. Асуудал бэрхшээл ихтэй бүхнийг болгож л явна даа. Чимээгүй байх хэцүү, чимээтэй байх ч хэцүү болохоор аль алиныг нь ард түмэндээ эн тэнцүү мэдрүүлэхийг хичээж сууна.

-Саяхан Хятадын коммунист намын XVIII их хурал эхэлсэн. Энэ удаагийн хурлын шийдвэр олон зүйлийг өөрчлөнө гэж ажиглагчид онцолж байгаа. Таны таамаглаж байгаагаар ХКН-ын их хурлаар Хятад улс өөрчлөгдөх болов уу?

-2040 он гэхэд Хятад хагас ардчилсан байдалтай болох талаар хэн ч билээ нэг нь хэлсэн санагдаж байна. Яг тэр ингэж хэлсэн гэхээр бас би толгойгүй болох гээд байдаг. Бид 2012 онд амьдарч байна. Цаана нь дахиад хэдэн жилийн нүүр үзэж байж бидний амьдарч байгаа нийгэм өөрчлөгдөх юм шиг байна. Өнөөдрийн энэ нийгэмд ард түмэн, үндэстэн ястан бид хэдий хэр зовлон амсах ёстой бол. Өөрчлөлтийг шинэ залуу улстөрчид хийх болно гэдгийг мэдэж байна.

-Ойрын таван жилийн төлөв­лөгөөнд эдийн засгийн хүчир­хэг  байдал  бусдын анхаарлыг татаж байна. Хэдийгээр Комуунист ний­гэмд амьдарч байгаа ч эдийн засгийн хүчирхэг луугийн адил хүн бүрийн амьдрал сайхан болж эхэлж байна гэдэгт та санал нийлэхгүй гэж үү?

-Санал нийлнэ. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүсийнх. Хөдөө орон нутагт хөгжил яг л 10-20 жилийн өмнөхтэй адил байгаа нь нууц биш гашуун үнэн. Хотын төвөөр л хөгжил цэцэглээд байдаг. Хүмүүсийн амьд¬рал бага багаар дээшилж байгаа нь зах зээлийн эдийн засгийн өсөлттэй холбоотой. Хүссэн хүсээгүй амьдрал бага багаар дээшилдэг байгалийн хуультай. Хятад хүн бүрийн амьдрал өдий зэрэгтэй байгаа нь сайн хэрэг. Олон сая иргэн гадаадад хөдөлмөр эрхэлж байна. Олон сая иргэд эх орноосоо гадны оронд боол мэт амьдарч, гэр орон руугаа мөнгө явуулж байна. Дотооддоо ажлын байр хангалтгүй байгаагийн тод жишээ. Гэхдээ үнэхээр манай улс шиг олон хүн амтай орон дэлхий дээр хаа ч байхгүй. Шоргоолж үүрийг нь нураахаар яадаг билээ, түүнтэй адил бүх зүйлд болгоомжтой хандах ёстой гэдгийг тэд байнга санаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Их хурлаар Түвдийн асуудлын талаар хэлэлцсэн. Энэ талаар та дуулсан байх. Хятадын Засгийн газраас дахин анхааруулга өгсөн. Энэ анхааруулга нь аюулгүй харанга дэлдэх вий гэсэн айдас төрүүлж байна?

-Анхааруулга өгж байгаа нь хүндэтгэлтэй хэрэг л дээ. Түүнээс биш анхааруулахгүй байх зам бас бий гэдгийг Түвдийн ард түмэн оюун бодолдоо тунгааж л байгаа болов уу. Ер нь бид их тэвчээртэй улсууд юм шиг байгаа юм. Тэвчээрийг нь хэн нэгэн барахаар уур уцаарандаа баригдаж юу ч хийхээс буцахгүй болдог нь бидний цусанд шингэсэн онцлох чанар. Түвдийн салан тусгаарлах асуудал бол тун хэцүү. Миний бодлоор цагаа олоогүй гэж хэлмээр байдаг юм. Гэхдээ би амиа золиосолсон ариун бурхадыг хэлэх гээгүй юм шүү. Зулын гол болно гэдэг аймшигтай. Сэтгүүлч та бод доо. амьд хүн өөрийгөө зулын гол болгож, Амьдаараа шатаж байна. Үүнийг дэлхий нийт харж байна. Засгийн газрын зүгээс араг хэмжээ авсан ч тэд дахиад л ийм үйлдэл хийх болно. Зөөлөн нь хатуугаа гэдэг шиг зулын гол болчлоо гээд тэднийг улам шахаанд оруулах ямар шаардлага байна аа. Үнэхээр ойлгохгүй юм. Салан тусгаарлалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тэрбум гаруй хүн амтай манай улсад Атга газар ч чухал гэдгийг хэн ч хараад ойлгоно. Миний зүгээс зөвлөхөд дэмий бодлоо хаясан нь дээр. Магадгүй өөр цаг, өөр нийгэмд шилжих үед уг асуудлыг арай өөрөөр хүлээж авах байх. Одоо цаг нь биш.

-Таны хэлсэн үг бүхэн зарим хүмүүсийн хувьд ямар чухал болохыг та мэдэх үү. Үг бүрийн цаана утга, утга бүрийн цаана давхар утга агуулагддаг?

-Би өөрийгөө тийм ч олон шүтэн бишрэгчтэй гэдгээ мэдээгүй шүү. Намын их хурлаас би ганц л зүйлийг хүлээж байна. Тэр нь намын зүгээс хийж буй дарга сайд нарын халаа сэлгээ биш, ард түмэн бид өөрсдөө өөрчлөгдөх ёстой гэдгийг ойлгоосой гэх хүсэл юм. Бидний оюун ухаан ямар агуу зүйлийг бодон тунгаах, өөрсдийн нэгдмэл байдлыг бий болгох чадвартайг хүн бүр ойлгоосой. Оюун ухааныг цэвэрлэхээс нааш бид мянга шинэчлэл, сайхан зүйлийг хүсээд нэмэргүй. Нийгэмд эзлэх байр суурь, ард түмний өмнө хийж чадах зүйлээ ухаарах гэх мэт олон талаас нь иргэд өөрсдөө сайн бодох ёстой. Тэгсэн цагт бид өөрсдийн хүссэн нийгэм, орчноо бий болгож чадна.  

-Танд ноогдуулсан торгуулийн хэмжээг дахин хэлэлцэх талаар хэвлэлээр гарсан. Одоо ч таныг яагаад 81 хоног шоронгийн цаана суулгасан нь тодорхой бус ч гэх хүмүүс олон?

-Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээхийг хичээ. Хийгээгүй хэргийнхээ төлөө давж заалдаад би олигтой зүйлийг олж аваагүй хэвээр л байна. Энэ нь гарцаагүй үнэн болоод байна даа.

Б.Баатар



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin86 (74.52.154.146)

    2012-11-15

    Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.67

  • zochin90 (74.52.154.146)

    2012-11-15

    Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.71