Африк гаралтай, Цагаачийн хүү эрх чөлөөний орны билэг тэмдэг болжээ
- 2012-11-15
- Дэлхий
- 0
Барак Обама анх “Өөрчлөлт” гэдэг үгээр имиж хийн гарч ирж байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө санхүүгийн хямралд нэрвэгдэж, хүнд байдалд орсон АНУ-ыг удирдаж, залж жолоодох эрхийг олж авах үедээ тэр “Би энэ бүгдийг өөрчилнө” хэмээн хэлсэн нь тэр байж. Гэхдээ америкчууд түүнээс их зүйл хүлээгээгүй.
Барак Обама анх “Өөрчлөлт” гэдэг үгээр имиж хийн гарч ирж байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө санхүүгийн хямралд нэрвэгдэж, хүнд байдалд орсон АНУ-ыг удирдаж, залж жолоодох эрхийг олж авах үедээ тэр “Би энэ бүгдийг өөрчилнө” хэмээн хэлсэн нь тэр байж. Гэхдээ америкчууд түүнээс их зүйл хүлээгээгүй. Тэртэй тэргүй хүндхэн байгаа улс орныг хямралаас гаргаж, хэвийн болгох дайны шаардлага л тавьж байв. Тийм ч учраас өнөөдөр ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байгааг үл харгалзан америкчууд Б.Обамаг дэмжсэн юм. Түүнд өнгөрсөн дөрвөн жилд эхэлсэн ажлаа дуусгах боломжийг олгосон нь тэр.


Барак Обама анх “Өөрчлөлт” гэдэг үгээр имиж хийн гарч ирж байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө санхүүгийн хямралд нэрвэгдэж, хүнд байдалд орсон АНУ-ыг удирдаж, залж жолоодох эрхийг олж авах үедээ тэр “Би энэ бүгдийг өөрчилнө” хэмээн хэлсэн нь тэр байж. Гэхдээ америкчууд түүнээс их зүйл хүлээгээгүй. Тэртэй тэргүй хүндхэн байгаа улс орныг хямралаас гаргаж, хэвийн болгох дайны шаардлага л тавьж байв. Тийм ч учраас өнөөдөр ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байгааг үл харгалзан америкчууд Б.Обамаг дэмжсэн юм. Түүнд өнгөрсөн дөрвөн жилд эхэлсэн ажлаа дуусгах боломжийг олгосон нь тэр. Америкчуудын хувьд Б.Обама олон зүйлийн билгэ тэмдэг болдог. Тэр эрх чөлөөний орныг удирдах эрхтэй болсон анхны хар арьст Ерөнхийлөгч. Тийм учраас өнгөт арьстнууд, цагаачид гэх мэт нийгмийн цөөнх мэт харагддаг олон хүний дэмжлэгийг авч чадсан юм. Хэзээ нэгэн цагт түүний аавд үйлчлэхээс татгалзсан цагаан арьст зөөгчийн тухай өнөөдөр америкчууд домог мэт ярьцгааж байна. Бас тэр Америкт ирсэн цагаачдын үр удам. Үүнийх нь төлөө АНУ-д үй олноороо амьдардаг Испани, Мексик гэх мэт олон орны цагаачид талархаж, түүнийг дэмжжээ.
Б.Обама 2004 онд Иллиной мужийн сенатын хувиар үг хэлсэн тэр үеэс хүмүүсийн анхаархлыг татаж эхэлсэн гэдэг. Чухамдаа тэр цагаас хойш түүнийг Америкийн улс төрд орж ирсэн гэж тооцдог юм билээ. Учир нь гэр бүлийнхнийхээ тухай Б.Обама их л сэтгэл хөдлөн ярьсан гэдэг. Түүний өвөг эцэг тогоочоор ажиллаж, ээжийнх нь гэр бүл хямралын үед хэрхэн аж төрж байсан нь америкчуудад жигтэйхэн таалагджээ. Мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн аав нь Кенийн жирийн нэгэн тосгоноос эрх чөлөөний орныг зорьж очоод тэнд ээжтэй нь танилцсан тухай сэтгэл татам түүх ч бий. Б.Обама Америкт цагаачилж ирсэн жирийн нэгэн гэр бүлээс гаралтай. Тэгсэн хэрнээ улс төрд ийм том амжилт үзүүлснийг нь ёстой л сонгодог утгаараа “Америк мөрөөдөл” гэж нэрлэж болох юм. Б.Обама үүгээрээ л бусдаас ялгардаг. Тэр улстөрч, эдийн засагчдын гэр бүлээс гараагүй. Харин ч бүр хагас өнчин өссөн нэгэн. Ийм л хүн өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдчихоод байна.
Б.Обамагийн хувьд гэр бүл нь чухал. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “Твиттер”-ийн хуудсан дээрээ эхнэртэйгээ авахуулсан зургаа тавьж, “Дахиад дөрвөн жил!” хэмээн бичсэн юм. Ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ гэр бүлээ ямар чухалд тооцдог тухайгаа, Америк орон түүний хувьд гэр бүл нь гэсэн үг гэдгийг хичээнгүйлэн тайлбарлаж байсан билээ. Хэдэн сая хүний өмнө зогсож байхдаа тэрбээр хоёр охиндоо хандаж “Би та хоёртоо талархаж байна. Гэхдээ энэ нь дахиад нохой авч өгнө гэсэн үг биш шүү” хэмээн хошигносон юм. Түүний охид дөрвөн жилийн өмнөхөөсөө том болцгоожээ. Харин түүний эх оронд дөрвөн жилийн өмнөхөөс юу өөрчлөгдөв гэдэг том асуултын тэмдэг дагуулж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Б.Обамагийн гадаад бодлого дэндүү зөөлөн байсан гэдэг. Саяын сонгуулиар түүний гол өрсөлдөгч байсан Митт Ромни үүнийг нь хатуу шүүмжилж байв. Нэг ёсондоо түүний сонгуулийн гол хөзөр нь болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь Жорж Бушийн үед АНУ терроризмтэй тэмцэх нэрийн дор мусульманчуудын эсрэг аянг өрнүүлж, Иракийг дайлаар мордож байв. Харин Б.Обама түүний эрс шийдэмгий алхмуудыг зөөлрүүлж, зассаар явсан юм. Иракаас америк цэргүүд гарсны дараа Б.Обама хэлсэн үгэндээ “Есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутан нь “Аль-Кайда” бүлэглэл. Үүний хариуцлагыг Арабын ертөнц тэр чигээрээ үүрэх ёсгүй” хэмээн онцолж байж. “Америкчууд Иракын газрын тосонд шунаж байна” хэмээн хэвлэлүүдээр баалуулж байсны учрыг тэр ингэж олсон юм. Удахгүй Афганистанаас ч бас америкийн цэргүүд гарна. Америкийн үе, үеийн Засгийн газрын толгойны өвчин болсон Ираны асуудалд нааштай дүр зураг харагдаж байгаа. Ираны эрх баригчид түүнтэй хэзээ мөдгүй хэлэлцээр хийхээр зэхэж байгаа билээ. Бүр Кремлийн удирдагчид хүртэл Б.Обамагийн уян хатан бодлогыг магтжээ.
Харин Б.Обама дотооддоо юу хийв. АНУ-ын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинэ-чилсэн. Эдийн засгийн хямрал 2008 онд хүчээ авсны дараа Америкийн автомашин үйлдвэрлэгчдийг дампууруулахгүйн тулд 840 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Үүний ачаар 2.5 сая ажлын байр эзэнтэй болж, ажилгүйчүүдийн тоо огцом өсөөгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн ажлуудыг эхлэхээр болсон. Баячуудын татварын тогтолцоог шинэчилж, эгэл жирийн олон мянган америкчуудад таалагдах бодлого явуулж байв. Товчхондоо бол Б.Обама олон зүйл хийсэн. Гэхдээ энэ бүхнээс үл хамаараад олон улсын харилцаан дахь Америкийн хүч нөлөө суларсаар байгаа юм. Үүнд Б.Обамагийн зөөлөн бодлого ч тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. АНУ Европоос үүдэлтэй хямралын давалгаанд нэрвэгдэж, Хятадаас эдийн засгийн хувьд бүрэн хараат шахуу болсон. Өөрөөр хэлбэл, Б.Обамагийн засаглал АНУ-ын түүхэн дэх хамгийн эгзэгтэй, хүнд үед ажиллаж байна.
Б.Обамаг гэр бүл дотны нөхөд нь Барри гэж дуудаг аж. Түүний “Барак” хэмээх нэр нь Арабаар “Залбиралд багтсан” гэсэн утгатай үг юм байх. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Барри “Энэ аялал хялбархан гэж би хэзээ хэлж байгаагүй. Одоо ч гэсэн энэ үгийг хэлэхгүй. Биднийг маш бартаатай зам хүлээж байгаа. Гэхдээ сайн сайхан ирээдүй рүү чиглэж байгаа гэдгийг би баталж чадна” хэмээн хэлжээ. Итгэл найдвар хэзээд байдаг хойно доо. Тэгээд ч америкчууд ирэх дөрвөн жилд түүнээс жинхэнэ өөрчлөлтийг хүлээж байгаа юм чинь.
Т.Элиса



Сэтгэгдэл (3)
zochin21 (74.52.154.146)
Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.36
zochin35 (74.52.154.146)
Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu. Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter S.Erdene uneheer durgui hurgej bn. Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde.63
Ха (24.254.9.107)
Залхуу харуудыын л билэг тэмдэг баихдаа. Монголд баигаа хумуус. Америкад нь хэн нь ажил хииж татвар толдог, хэн нь ангаиж хэвтээд бусдиигаа молжиж баидгииг америкад. Ирж баисан хумуусээс асуучихаад. Билэг тэмдгээ яриараи