Хүүхдэд архи зарвал10 дахин их торгууль ногдуулна
- 2012-11-18
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын "Захиргааны хэргийн тухай
хууль"-нд оруулах нэмэлт өөрчлөлтийг батламжилж, гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын "Захиргааны хэргийн тухай хууль"-нд оруулах нэмэлт өөрчлөлтийг батламжилж, гарын үсэг зуржээ. Шинэ хуулиар хэрэв насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаа зарсан тохиолдолд өмнөхөөс 10 дахин их торгууль ногдуулахаар болжээ. Хүүхдэд архи зарахад өмнө нь 3000-5000 рублиэр торгодог байсан бол одоо 30000-50000 рубль болон нэмэгджээ. Хэрэв албан тушаалтнууд, бизнесмэнүүд насанд хүрээгүй хүүхдэд архи, спирт худалдаалсан бол 100000-200000 рубль (өмнө нь 10000-20000 рубль байсан), харин хуулийн этгээдийг 500000 рублиэр торгох аж. Хуулийн нэмэлт төслийг Оросын депутат Андрей Воробьев, Владимир Плигин, Сергей Неверов нарын бүлэг хүмүүс санаачилжээ. Дээрх нэмэлт өөрчлөлтийг Төрийн дум 10-р сарын 26-нд, харин Холбооны зөвлөл 10-р сарын 31-нд сайшаан дэмжсэн юм байна.
ОХУ-ын Статистикийн газрын мэдээлснээр өнөөдөр тус улсын 11- 24 насны залуусын 80,8 % нь тогтмол архи хэрэглэдэг юм байна. Хөдөө нутагт энэ үзүүлэлт бүр 90 %-д хүрдэг аж.

ОХУ-ын Статистикийн газрын мэдээлснээр өнөөдөр тус улсын 11- 24 насны залуусын 80,8 % нь тогтмол архи хэрэглэдэг юм байна. Хөдөө нутагт энэ үзүүлэлт бүр 90 %-д хүрдэг аж.


Сэтгэгдэл (0)