Хятад эр гоо сайхны хагалгаанд орсон эхнэрээсээ 120 мянган доллар нэхжээ
- 2012-11-18
- Дэлхий
- 0
Жан Фэнг хэмээх нэгэн хятад эр гоо сайхны хагалгаа хийлгэж өөрийн
төрөлхийн царай зүсээ нуусан хэмээн эхнэрээсээ 120 мянган доллар нэхэж
шүүхэд хандсан байна
Жан Фэнг хэмээх нэгэн хятад эр гоо сайхны хагалгаа хийлгэж өөрийн төрөлхийн царай зүсээ нуусан хэмээн эхнэрээсээ 120 мянган доллар нэхэж шүүхэд хандсан байна.Энэ бүх явдал шинэхэн төрсөн охиноос болсон гэнэ.Төрөх газар охиноо хараад өөртэй нь болон үзэсгэлэнт эхнэртэй нь огтхон ч төсгүй байгаад гайхаж бухимдсан хятад эр хэл ам дэгдээж эхэлжээ. Эхлээд генетикийн шинжилгээ өгөхөд төрсөн эцэг нь мөн гэсэн хариу гарчээ. Гэсэн ч энэ нь хартай нөхрийг тайвшруулаагүй агаад эхнэрээ ширүүнээр байцааж бас хувийн мөрдөгч хөлслөн урдах амьдралыг нь тандуулсны эцэст нэгэн нууцыг илрүүлжээ. Жан Фэнгийн эхнэр нь түүнтэй танилцахаас өмнө гоо сайхны хагалгаа хийлгэж гаднах дүр төрхөө 100 хувь өөрчилсөн байж. Бараг зуугаад мянган долларын хагалгаа хийлгэж байж “нугасны муухай дэгдээхэйгээс” үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болон хувирч. Царайлаг ээжээс царай муутай охин төрсний гол шалтгаан нь үүнд байж. Зад хууртагдсан гэж үзсэн хятад эр өөрийн төрөлхийн царай зүсээ нууж хуурсан хэмээн эхнэрээсээ салах өргөдлийг 120 мянган долларын нэхэмжлэлтэй хамт гаргаж. Шүүх ч мөнгө төлөх учиртай гэсэн шийдвэр гаргажээ. Гол нотолгоо нь Жан Фэнгийн хөлсөн мөрдөгчдийн хагалгаа хийсэн эмнэлгийн архиваас олсон эхнэрийнх нь хагалгааны өмнө авхуулсан зураг болжээ.



Сэтгэгдэл (3)
ohin (103.10.20.18)
hogchin
(182.160.59.244)
hohi ni
(203.91.118.83)
hehe