Францууд Х.Цагаанбаатарын тухай кино хийнэ

Монголын спортын түүхэнд үнэлэмж өндөртэй, амжилт арвинтай жүдо бөхийн спорт Францад ч топ таван төрлийн нэгт багтдаг аж.
Монголын спортын түүхэнд үнэлэмж өндөртэй, амжилт арвинтай жүдо бөхийн спорт Францад ч топ таван төрлийн нэгт багтдаг аж. Тиймээс Францын телевизийнхэн ийнхүү Монголыг зорин ирж, жүдо бөхийн татамид 66 кг-ын жингийн гол өрсөлдөгчдийн нэг Х.Цагаанбаатарын тухай кино хийхээр болсон байна. 20 минутын баримтат кинонд Монгол орны тухай, талын Монголын хүчирхэг жүдочдын тухай, мөн дэлхийд Монголын нэрийг гаргаж яваа жүдоч Х.Цагаанбаатарын тухай өгүүлэх юм байна. Тус кино Францын CANAL+ сувгаар арванхоёрдугаар сарын 15-нд гарах юм байна.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)