200 ам.долларын iPad нь толь байжээ
- 2012-11-16
- Дэлхий
- 0
Америкийн Техас мужийн Арлингтон хотын оршин суугч нэгэн эмэгтэй
шатахуун түгээх газрын ойролцоогоос санаанд оромгүй хямдхан үнээр цоо
шинэ бүтээгдэхүүн санал болгосон луйварчин эрд мэхлэгдэж, Ipad-тай биш
200 ам.долларын үнэтэй Apple-ийн логотой тольтой болжээ.

800 ам.долларын үнэтэй эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг 4 дахин хямд үнээр санал болгож байгаад сэтгэл баясч хөөрсөн бүсгүй юу ч бодолгүйгээр худалдан авалт хийж орхисон бөгөөд хууртаж, мэхлэгдсэн гэдгээ харин гэртээ ирсэнийхээ дараа л мэдсэн байна.

Огт хамааралгүй ойролцоох шатахуун түгээх газраас хуумгай худалдан авалт хийсэн тэрээр нэг хэсэгтээ л шоконд орж, хэлэх үггүй болсон бөгөөд хий л “Би түүний оронд байсан бол хэзээ ч хүмүүсийг ингэж муухайгаар хуурахгүй” хэмээн үглэж суугаа гэнэ.
Арлингтон хотын цагдаагийн газрын зүгээс ойрын үед ийм төрлийн хэрэг гараагүй хэмээж байгаа ч, баяр наадам хаяанд ирээд байгаа энэ үед иргэдийг хууртах вий хэмээн сэрэмжлүүлж, анхааруулсан байна.

Сэтгэгдэл (3)
(122.201.18.146)
yo eleg eleg iim medrel muutai haruudiig zailuulah heregetei shdee ntr
haha (122.201.18.167)
Haha ene yamar erguuttsen gar geheeree iim yum avdag bna aa
erkhemseg (202.131.235.68)
hehe bi orond ni baisan bol meem hawdchihsan baih baisan baihaa