162 настай ресторан үүдээ барилаа

Америкийн Мичиган мужийн хамгийн олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан зоогийн газар 162 жилийн дараа буюу өнгөрөгч лхагва гарагт үүд хаалгаа барилаа.

Америкийн Мичиган мужийн хамгийн олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан зоогийн газар 162 жилийн дараа буюу өнгөрөгч лхагва гарагт үүд хаалгаа барилаа. Мичиганы Метамора хотод орших  1850 оноос хойш амтат хоолоор үйлчилж ирсэн “White Horse Inn” хэмээх нэртэй уг зоогийн газар, жижиг дэн буудлын эзэн Тим Вилкингс өнгөрөгч мягмар гарагт тус зоогийн газар албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухай мэдэгдэж, имэйл илгээсэн байна.
Тэрээр сүүлийн 12 жилийн  турш зоогийн газрыг ажиллуулж байсан аж. Зоогийн газрын  байшин он удаан жилийн элэгдэлд орж, идэгдэж, өнгө үзэмжийн хувьд ч  муудан, хотын соёлт орчинд тохирохгүй болсоны дээр ажиллагсад аюулгүй ажиллах, зочид тухтай зочлох боломжгүй болж, хэзээ хэзээгүй нурж унах эрсдэл бий болсон тул  хүлээн авах тул ийнхүү хаахаас өөр аргагүй болсон байна.

О.Удвал

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)