Эцэг эхийнхээ 4000 ам.долларыг зөвхөн амттанд үржээ

Украйний 9 настай хүү эцэг эхийнхээ нууж хадгалсан 4000 гаруй ам.доллараар зөвхөн чихэр худалдан авч, хэдхэн өдрийн дотор үрж дуусгасан байсан тухай Оросын Риа Новости мэдээллийн агентлаг мэдээллээ.
Украйний 9 настай хүү эцэг эхийнхээ нууж хадгалсан 4000 гаруй ам.доллараар зөвхөн чихэр худалдан авч, хэдхэн өдрийн дотор үрж дуусгасан байсан тухай Оросын Риа Новости мэдээллийн агентлаг мэдээллээ.
 Хүүгийн ээж, аав хоёр өөрсдөөсөө харамлан байж цуглуулсан хэдэн гадаад валютаа доороо тасалгаа бүхий зөөлөн сандлынхаа доор нууж хадгалсан байсан бөгөөд хүүгийнхээ амттанд үрж дуусгаж байгааг огтхон ч мэдээгүй байна. Украйний Конотоп хотын цагдаагийн хэлтсийн ажилтан Татяана Кушнеровагийн хэлж байгаагаар, хүүгийн аав анх мөнгө алга болсныг мэдсэн бөгөөд яаравчлан цагдаад мэдэгдэж, улмаар “буруутай этгээд”-ийг гэр бүлийн бяцхан гишүүн байсан болохыг тогтоосон гэнэ.
Хэрэг бишдэж, бөөн асуудал мандсаны дараа есөн настан бага сургуулийн өвлийн ээлжит амралтаар гэртээ амрах үедээ эцэг эхийнхээ мөнгө нууж, хадгалсан байсан газраас 3300 ам.доллар, 600 еврог авч, насанд хүрсэн, зүс таних нэгэн эрээр хэд хэдэн удаа Украйны мөнгөн дэвсгэрт болгон солиулж, түүгээрээ чихэр авч, найзуудтайгаа хуваан идсэн гэдгээ хүлээсэн байна.  
Хүүгийн хүсэлтийг хүлээн авч, хэд хэдэн удаа валютыг сольж өгсөн эр сэтгэцийн өөрчилттэй байсныг холбогдох мэргэжилтнүүд мөн тогтоосон байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.137)

    2012-11-17

    yun teneg gazar yumaa nuudiin whahahah