Хятадын шинэ удирдагчдыг албан ёсоор зарлалаа
- 2012-11-18
- Дэлхий
- 0
Хятадын Коммунист нам ирэх 10 жилд улс орноо удирдах төрийн тэргүүнээ албан ёсоор зарлалаа

Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ын араас аман хүзүүдэгч, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болоод буй Хятад орныг бүхэл бүтэн 10 жил удирдан залах нөр их ачааг нуруундаа хүлээн авсан Си Жинпин улс орноо илүү хүчирхэг болгох ганц зам бол эв нэгдэлтэй байх явдал юм гээд хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө бид хамтдаа тэмцэх болно гэж мэдэгджээ. Си Жинпин БНХАУ-ын даргын суудлыг ирэх оны гуравдугаар сард хүлээн авах юм. Тэр үед Ардын их хурлын чуулган завсарлаж, Ху Жинтаогийн бүрэн эрхийн хугацаа ч дуусна.


Сэтгэгдэл (0)