Д.Сумъяа дэлхийн аварга боллоо
- 2012-11-19
- Спорт
- 0
Беларусийн нийслэл Минск хотод өнгөрсөн долоо хоногт болсон самбо бөхийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцжээ.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 56 кг-ын жинд хүч сорьсон жүдо бөхийн ОУХМ Д.Сумьяа Болгарын Калина Стефановаг ялж дэлхийн аварга цол хүртжээ.
Тэрбээр энэ онд жүдо бөхөөр "Лондон-2012" олимпийн наадмын татамид зодоглож, эх орондоо болсон "Чингис хаан" Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Олон улсын жүдогийн холбооны Гранпригээс анх удаа хүрэл медаль зүүсэн билээ. Мөн 60 кг-ын жинд өрсөлдсөн 2005 оны дэлхийн аварга Т.Баттөгс мөнгө, 52 кг-д С.Солонгогэрэл хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Сэтгэгдэл (0)