Японд хугацаанаас өмнө сонгууль зарлав
- 2012-11-19
- Дэлхий
- 0
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах болсноо зарлаж, парламентыг тараалаа. Тус улсад парламентын сонгууль ирэх оны наймдугаар сард болох байжээ. Гэсэн ч Ерөнхий сайд Ё.Нода ирэх сарын 16 болгож ойртуулжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, тэрбээр сөрөг хүчнийхэнтэй тохиролцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан аж.
Японы Ерөнхий сайд Ёшихико Нода бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах болсноо зарлаж, парламентыг тараалаа. Тус улсад парламентын сонгууль ирэх оны наймдугаар сард болох байжээ. Гэсэн ч Ерөнхий сайд Ё.Нода ирэх сарын 16 болгож ойртуулжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, тэрбээр сөрөг хүчнийхэнтэй тохиролцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан аж.

Японы Ерөнхий сайд Ёшихико Нода бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах болсноо зарлаж, парламентыг тараалаа. Тус улсад парламентын сонгууль ирэх оны наймдугаар сард болох байжээ. Гэсэн ч Ерөнхий сайд Ё.Нода ирэх сарын 16 болгож ойртуулжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, тэрбээр сөрөг хүчнийхэнтэй тохиролцсоны үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан аж.Үүнээс өмнө сөрөг хүчнийхэн эрх баригч Ардчилсан нам, тэр дундаа намын дарга, Ерөнхий сайд Ё.Нодаг хурцаар шүүмжилж байв. Мөн япончууд улстөрийн тогтворгүй байдлаас залхаж эхэлсэн аж. Үүнээс гадна олон судалгаанд эрх баригч Ардчилсан намын Засгийн газрын чансаа ард иргэдийн дунд буурч байгаа дүн гарчээ.
Үүнтэй холбогдуулан Ё.Нода Засгийн газрын сайд нарынхаа тал орчим хувийг өөрчилж байв. Гэсэн ч унаж буй чансаа болон сөрөг хүчний шүүмжлэлийг зогсоож чадаагүй байна. Тиймээс хугацаанаас нь өмнө сонгууль явуулахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайд, эрх баригч Ардчилсан намын дарга Ё.Нода өнгөрөгч 2011 оны наймдугаар сараас хойш энэ хоёр албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ирэх сонгуульд Ерөнхий сайд асан Шинзо Абетэй өрсөлдөх нь.
Ш.Абе саяхан гол сөрөг хүчин Либерал ардчилсан намын тэргүүнээр сонгогдсон юм. Хэрвээ энэ удаагийн сонгуульд Либерал ардчилсан нам ялбал Шинзо Абе хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдоно. Олон жил эрх барьсан Либерал ардчилсан нам 2009 оны сонгуульд улстөрийн шинэ хүчин Ардчилсан намд ялагдсан юм. Энэ нь тус намын Дэлхийн II дайнаас хойшхи анхны том ялагдал болсон аж.
Харин олонхи болсон Ардчилсан нам 2009 оноос хойш гурав дахь намын дарга, Ерөнхий сайдын нүүр үзэж байгаа аж. Түүнээс өмнө ялалт байгуулсан шинэ цагийн Ардчилсан намын тэргүүн, Ерөнхий сайдаар Юкио Хатояма, Наото Кан нар ажиллаж байжээ. Юкио Хатоямагийн тэргүүлсэн шинэ цагийн Ардчилсан нам (Японы ардчилсан нам) 1998 онд сөрөг хүчний хэд хэдэн намаас нэгдлээр байгуулагдаж байжээ. Үүнээс өмнө ардчилсан тододголтой намууд Либерал ардчилсан намд нэгдэж алга болжээ.
Харин төв зүүний үзэлт шинэ цагийн Ардчилсан намын анхны тэргүүн, Ерөнхий сайдаар Юкио Хатояма есөн сар, Наота Кан жил гурван сар ажиллаж байв. Тэгвэл Ё.Нодагийн хувьд ирэх сонгуулийн үед энэ хоёр албандаа Наота Каны адил жил гурван сарын хугацааг өнгөрүүлсэн байх аж. Юутай ч энэ сонгуульд Либерал ардчилсан намын дарга Шинзо Абе ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болох нь эргэлзээтэй байна.
Учир нь Ё.Нода Фукушимагийн ослын дараах удирдлага, худалдааны татварыг нэмсэн зэрэг үйл ажиллагааны улмаас дэмжлэгээ алджээ. Харин энэ зуур экс Ерөнхий сайд Ш.Абе олон нийттэй холбоо тогтоох оролдлого хийсээр байсан юм. Гэхдээ эрх баригч Ардчилсан нам болон гол сөрөг хүчин Либерал Ардчилсан нам хоёрын хоёулангийнх нь чансаа, сонгогчдын дэмжиж буй байдал хангалтгүй байгаа аж.
Эсрэгээрээ хурц, шийдэмгий мэдэгдлээрээ олонд танигдсан Токио хотын захирагч асан Шинтаро Ишихара, Осака мужийн амбан захирагч Тору Хашимото зэрэг улстөрчдийн байгуулсан жижиг намуудын чансаа өсч байна. Гэхдээ хоёр том намын байр суурийг эзлэх яагаа ч үгүй байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийт сонгогчдын тал орчим хувь нь аль намд саналаа өгөхөө одоог болтол шийдээгүй гэнэ. Тиймээс эвслийн Засгийн газар байгуулагдана гэж таамаглаж байна. Юутай ч Ё.Нода "Ирэх сарын 16-нд бүх нийтийн сонгууль болно. Энэ сонгууль Их наран улсын урагшлах уу ухрах уу гэдгийг шийднэ" гэж мэдэгджээ.
Э.ТӨГС

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)