Оросын банк хурууны хээгээр мөнгө олгодог болно
- 2012-11-19
- Дэлхий
- 0
Оросын "Зуны банк" /Summer Bank/ үйлчлүүлэгчдэдээ автомат тооцооны машин /АТМ/-аас карт ашиглахгүйгээр мөнгө авч болох био хэмжүүрт технологи нэвтрүүлжээ.


Оросын "Зуны банк" /Summer Bank/ үйлчлүүлэгчдэдээ автомат тооцооны машин /АТМ/-аас карт ашиглахгүйгээр мөнгө авч болох био хэмжүүрт технологи нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч зөвхөн хурууны хээгээ ашиглан бэлэн мөнгө авах боломж бүрджээ. Ингэснээр хэрэглэгчдийн толгойны өвчин болсон картаа хаях, картныхаа нууц дугаарыг мартах, хугацаа алдах зэрэг бэрхшээл арилж байгаа бөгөөд үйлчлүүлэгч автомат тооцооны машинд хурууны хээгээ таниулж регистрийн дугаараараа дансан дахь мөнгөнөөсөө авч болох аж.
Үүний тулд "Зуны банк"-ны үйлчлүүлэгч уг банкны аль нэг автомат тооцооны машин дээр очиж хурууны хээгээ таниулж картныхаа нууц дугаарыг оруулах ёстой юм байна. Харин үүнээс цааш карт, картны нууц дугаар шаардагдахгүй гэнэ. Ийм технологийг Франц, Швейцарь, Герман зэрэг Европын хэд хэдэн хөгжингүй орон болон Турк, Нигерид хэдийнэ нэвтэрчээ. Гэхдээ тийм ч олонд нийтийг хамарсан үйлчилгээ болоогүй байгаа аж. Ямартай ч ийм технологи автомат тооцооны машиныг "хулхидах" гэмт үйлдлийн тоог огцом бууруулж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)