Хойд Солонгосын Рюгон буудал эцэстээ нээгдэх үү
- 2012-11-20
- Дэлхий
- 0
Өнө удаан жил үүх түүхтэй баригдаж буй Хойд Солонгосын алдарт зочид буудал олон нийтэд “хагас” нээлттэй болжээ.
Өнө удаан жил үүх түүхтэй баригдаж буй Хойд Солонгосын алдарт зочид буудал олон нийтэд “хагас” нээлттэй болжээ. Олноо пирамидан зочид буудал хэмээн нэрлэгдсэн уг зочид буудал 150 давхар бөгөөд 1987 онд анх суурийг нь тавьж барьж эхэлсэн боловч 1992 онд Зөвлөлт Холбоот улс нуран унасны дараагаас тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралд өртөн, цонхны шилнүүд нь ч хийгдэлгүй зогсож байсан түүхтэй.
Харин 2008 онд Германы зочид буудлын бизнесээрээ дэлхийд дээгүүр тооцогддог “Кемпинский Эй Жи” компанийхан хөрөнгө оруулалт хийж, барилгыг хөл дээр нь босгохоор зориглон хөдөлж эхэлсэн юм.
“Уд модны өлгий” хэмээх утга бүхий нэртэй Рюгон зочид буудал ирэх жилийн дундуур албан ёсоор нээлтээ хийх бөгөөд уг зочид буудал дэлгүүр хоршоо, ажлын байр, ресторан, буудал, амралтын өрөө болон зочид төлөөлөгчдийг хүлээн авах 150 өрөөтэй болохоор төлөвлөгджээ.
Хэдийгээр ирэх жилийн дундуур үүд хаалгаа нээнэ хэмээн удирдлагууд мэдэгдэж байгаа ч , тус зочид буудлын гүйцэтгэлийг бүрэн дуусгахад хөрөнгө мөнгө ихээр дутагдаж байгаа тул тусгайлан сан байгуулж, хандив цуглуулж байгаа гэнэ.
Өнө удаан жил үүх түүхтэй баригдаж буй Хойд Солонгосын алдарт зочид буудал олон нийтэд “хагас” нээлттэй болжээ. Олноо пирамидан зочид буудал хэмээн нэрлэгдсэн уг зочид буудал 150 давхар бөгөөд 1987 онд анх суурийг нь тавьж барьж эхэлсэн боловч 1992 онд Зөвлөлт Холбоот улс нуран унасны дараагаас тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралд өртөн, цонхны шилнүүд нь ч хийгдэлгүй зогсож байсан түүхтэй.Харин 2008 онд Германы зочид буудлын бизнесээрээ дэлхийд дээгүүр тооцогддог “Кемпинский Эй Жи” компанийхан хөрөнгө оруулалт хийж, барилгыг хөл дээр нь босгохоор зориглон хөдөлж эхэлсэн юм.
“Уд модны өлгий” хэмээх утга бүхий нэртэй Рюгон зочид буудал ирэх жилийн дундуур албан ёсоор нээлтээ хийх бөгөөд уг зочид буудал дэлгүүр хоршоо, ажлын байр, ресторан, буудал, амралтын өрөө болон зочид төлөөлөгчдийг хүлээн авах 150 өрөөтэй болохоор төлөвлөгджээ.
Хэдийгээр ирэх жилийн дундуур үүд хаалгаа нээнэ хэмээн удирдлагууд мэдэгдэж байгаа ч , тус зочид буудлын гүйцэтгэлийг бүрэн дуусгахад хөрөнгө мөнгө ихээр дутагдаж байгаа тул тусгайлан сан байгуулж, хандив цуглуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (8)
(202.179.20.208)
gants teneger baganadsan barilga ni daa
(122.201.18.158)
Neg bodliin hetsuu ch yum shig
(122.201.18.156)
Hoid solongosoo gj . . .
(202.179.23.87)
umhii mohgoliig bodbol ted bandaasaa hiigeed umschdug ium za
zoogiiiiiiiii (202.179.20.150)
mongoloos l deer um daa tseverhen baigaagiineee
зөгий (203.169.55.205)
Эд нар чинь манийхаа дэргэд барилгаа өөрсдөө барьчихдаг, хогоо цэвэрлэчихдэг ядуу ч гэсэн цэвэрхэн амьдардаг ард түмэн.
Зоогий (202.179.20.170)
ммммм уд модны өлгий нтр хэхэ нэрэндээ таарсийн уд чинь бургас биздээ энэ хойд солонгосчууд тийм л юманд амьдарч таарна
(202.179.20.170)
hoid solongost bas iim yum bdgaa hehe