Хуурамч бараа үйлдвэрлэгчдийг баривчилжээ

Хятадад дэлхийн алдартай брэндүүдийн барааг хуурамчаар үйлдвэрлэдэг нэгэн сүлжээг Хятад-АНУ-ын хамтарсан баг илрүүлэн баривчилжээ.
Хятадад дэлхийн алдартай брэндүүдийн барааг хуурамчаар үйлдвэрлэдэг нэгэн сүлжээг Хятад-АНУ-ын хамтарсан баг илрүүлэн баривчилжээ. Тэд уг сүлжээний 73 хүнийг баривчилсан байна. Эдгээр 73 хүнийг Гуандун, Фузянь, Aнхой мужаас баривчилсан бөгөөд тэд "Louis Vuitton", "Hermes", "Coach" брэндийн тансаг зэрэглэлийн гар цүнхийг хуурамчаар үйлдвэрлэж, ихэнхдээ хилийн чанадад гаргадаг байж.
Юутай ч Хятад-АНУ-ын хамтарсан баг дээрх 73 хүнийг илрүүлэн баривчлах үеэр тэдний үйлдвэрлэсэн 20 мянга гаруй хуурамч цүнхийг хураан авчээ.

Э.ТӨГС

 www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)