Хятадад таван хүүхэд нас баржээ
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Хятадын баруун өмнө зүгийн Гуйжоу мужийн Бижи хотын нэгэн хогийн савнаас
таван хүүхдийн цогцос олджээ. Тэд гудамжинд амьдардаг тэнэмэл хүүхдүүд
байсан аж.

Харин энэ үеэр угаартсан байна. Цагдаа нарын хэлснээр, хүүхдүүд хогийн саван дотор нүүрс түлжээ. Учир нь нүүрсний үнс олдсон байна. Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын зарим иргэн ихэд бухимдаж орон нутгийн удирдлага болон хөвгүүдийн эцэг эхэд хариуцлага тооцохыг шаарджээ.
Ямартай ч цагдаа нар нас барсан таван хөвгүүний гурвыг нь тогтоогоод байгаа аж. Харин хоёрынх нь хэн болохыг одоог болтол тогтоогүй байна.

Сэтгэгдэл (0)