Европын холбоо Украины сонгуулийг хэлэлцэнэ

Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Украины парламентын сонгуулийг хэлэлцэхээр болжээ. Тус улсад саяхан болж өндөрлөсөн парламентын сонгууль ихээхэн гомдол дагуулсан байна.
Европын холбооны Гадаад харилцааны сайд нар Украины парламентын сонгуулийг хэлэлцэхээр болжээ. Тус улсад саяхан болж өндөрлөсөн парламентын сонгууль ихээхэн гомдол дагуулсан байна.
Тиймээс Европын холбооны гишүүн 27 орны Гадаад харилцааны сайд өчигдөр Брюссель хотноо уулзах үеэр Украины парламентын сонгуулийн талаар хэлэлцэхээр болжээ. Хэрвээ сайд нарын талаас илүү хувь нь Украины парламентын сонгууль булхайтай болсон гэдэгтэй санал нэгдвэл хүчингүйд тооцох гэнэ. Украины сөрөг хүчнүүдийн мэдэгдсэнээр, парламентын сонгуулийн нэг мандаттай тойргуудын олонход нь санал тоолох үеэр булхай оржээ.
Үүнтэй холбогдуулан Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон Украины эрх баригчдыг парламнетын сонгуультай холбоотой бүх гомдлыг шийдвэрлэх, баталгаа гаргаж өгөхийг хүссэн байна. Украины парламентын сонгууль өнгөрөгч аравдугаар сарын 28-нд явагдсан бөгөөд Ерөнхийлөгч Виктор Януковичийн Бүс нутгуудын нам ялалт байгуулж олонхи болсон юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.169.55.205)

    2012-11-21

    Тусгаар тогтносон том улсын дотоод хэрэгт ичгүүр сонжуургүй оролцох гэсэн оролдлого бус уу. Украинд болсон сонгуулийн дүнг хаа хамаагүй хэдхэн улсын Ерөнхий сайд нар хэлэлцээд шийдчихнэ гэж юу байх вэ. Энэ бол ёстой солиорол