Индонез эцэг эх хүүхдүүдээ парламентын гишүүн болгохыг хүсдэггүй
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Индонезийн "Survey Circle" хэмээх судалгааны байгууллагаас явуулсан
судалгаагаар тус улсын иргэдийн дийлэнх нь хүүхдүүдээ парламентын гишүүн
болгохыг хүсдэггүй байна.

"Survey Circle" энэ судалгаагаа өнгөрөгч 12-15-ний өдрүүдэд явуулжээ. Тэгэхдээ долоон мужаас 1200 хүнийг хамруулсан байна. Тэдний тал гаруй нь буюу 56.43 хувь нь хүүхдүүдээ хууль тогтоогч болгохыг хүсээгүй байна.
Тус байгууллага 2008 онд яг ийм судалгаа явуулжээ. Тэгэхэд ердөө 31.32 хувь нь "хүсэхгүй байна" гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийг үл хүндэтгэдэг иргэдийн тоо 25 хувиар өсчээ.

Сэтгэгдэл (0)