Hollywood-ийн оддын хачирхалтай хоббитой танилцацгаая
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Саймон Коуэлл - Модонд авирах / Хүүхэлдэйн кино үзэх

Өнгөрөгч 9 сарын сүүлээс ирэх оны 5 сар хүртэл АНУ, Канад, Европ болон Азийн улсуудаар “Believe” аялан тоглолтоо эхлүүлээд байгаа Жастин Биберт чадахгүй зүйл гэж байхгүй бололтой хэмээн тодотгосон нэгэн мэдээлэл эрхгүй анхаарал татсан нь түүний хоббины тухай байсан юм. Мэдээж түүнд олон сонирхолтой хобби бий ч тэрээр Рубикийн шоог хоёр хүрэхгүй минутын хугацаанд эвлүүлж чаддаг цөөнгүй “хоббитон”-ы нэг гэнэ шүү.

Анжелина Жоли - Чинжаал хутга цуглуулах
Тэрээр 11 / 12 настайгаасаа чинжаал хутга цуглуулж эхэлжээ. Анхных нь хутгыг ээж нь түүнд бэлэглэсэн байна. Түүний өргөмөл хүү Мэддокс ч бас ийм хоббитой гэнэ шүү.

Том Крузийг “нисэх” хоббитой гэдгийг хүн бүр мэдэх ч туялзуур жадаар хичээллэдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй болов уу. 2008 онд тэрээр Уилл Смит ба Дэвид Бэкхем нарт өөрийн эл хоббиныхоо тухай ярьжээ. Уилл Смит энэ тухай, “Том туялзуур жадаар хичээллэх бэлтгэлийн тусгай өрөө гаргасан байсан нь байнга завгүй байдаг бидэнд нэг дор хамтдаа хөгжилдөхөд сайхан орчин юм” гэсэн байна.

Австралийн үзэсгэлэнт дуучин Кайли 1948 онд гарч байсан “Scrabble” үгэн тоглоомоор тоглох дуртай бөгөөд 2000 онд гаргаж байсан “Your Disco Needs You” дуунд нь тус тоглоомтой холбоотой үгс гардаг байна. Түүний энэ хоббины тухай найз, зохиолч Кэти Лэт “UK Mirror”-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Том Хэнкс - Бичгийн машин цуглуулах
Үеэ өнгөрөөсөн эртний бичгийн машин цуглуулах өвөрмөц хоббитой тэрээр бараг 200 гаруй цуглуулгатай гэнэ. Эдгээр бичгийн машинуудынх нь ихэнхи нь ажилладаг бөгөөд энэ тухайгаа ”Live with Regis & Kelly” шоуны үеэр ярьсан байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр хаа ч явсан тэднийхээ нэг юм уу хоёрыг байнга авч явдаг гэнэ.

Кантри дуучин Тэйлор сүүлийн үед найзуудынхаа хамт зул сарын баярын бэлгийн дээжис болсон цасан бөмбөлөг хийх хоббитой болоод байгаа сурагтай. Завгүй ажлынхаа хажуугаар урамтайяа хийх болсон түүний эл цасан бөмбөлгүүд тун удахгүй дуунд мөнхрөх болтугай хэмээн оддын сенсацитай мэдээллийн сайтуудаар шуугиж байна.

Жонни Депп - Барбигаар тоглох / Тагтааны араг яс цуглуулах
Тэрээр хүүхдүүдтэйгээ “Барби”-гаар тоглох нь амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг хэмээн үздэг бөгөөд эл хоббигоо охидоо бага байхад нь нээжээ. Заримдаа тэрээр “Барби”-нд төрөл бүрээр хоолой оруулж тоглох ч сонирхолтой байдаг гэнэ. Түүнчлэн тэрээр тагтааны араг яс цуглуулах хоббитой юм байна.



Сэтгэгдэл (0)