Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй

Чехийн Ерөнхий сайд Петр Нечас "Израиль Улс өөрийгөө хамгаалах эрхтэй" гэж хэлжээ. Тус улс Палестин, тэр дундаа ХАМАС бүлгийн хянадаг Газын зурваст агаарын цохилт өгч байгаад олон улс шүүмжлэлтэй хандаж байна.
Чехийн Ерөнхий сайд Петр Нечас "Израиль Улс өөрийгөө хамгаалах эрхтэй" гэж хэлжээ. Тус улс Палестин, тэр дундаа ХАМАС бүлгийн хянадаг Газын зурваст агаарын цохилт өгч байгаад олон улс шүүмжлэлтэй хандаж байна.
Хэдийгээр Израиль Улс "Газын зурвасаас ирэх халдлага, дайралт хэрээс хэтэрсэн. Бид үүний хариуг барьж байна" гэж мэдэгдсэн ч Израилийн дайралт хэд дахин хүчтэй байгаа юм. Үүнтэй холбогдуулан барууны орнууд Израиль, Палестиныг нэн даруй галаа зогсоож, энхийн хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгосон.
Ингэснээр хоёр талын хоорондох зэвсэгт мөргөлдөөний буруутан тодорхой болох юм. Харин Петр Нечас "Би Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньхутай утсаар ярьсан. Тэр хоёр талын хооронд хурцадмал байдал үүсгээд буй зэвсэгт мөргөлдөөн хэрхэн дэлгэрсэн тухай надад мэдээлсэн. Би Израилийг өөрсдийгөө хамгаалах эрхтэй гэж бодож байна" гэжээ.

Э.ТӨГС

 www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)