”Жеймс Бонд” Афганистанд зочилжээ
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Тагнуулч 007-гийн тухай өгүүлдэг "Жеймс Бонд" цувралын шинэ од, Британийн жүжигчин Даниел Крейг Афганистанд зочилжээ.

Жүжигчин Д.Крейг өөрийн тоглосон хамгийн саяхны кино болох 007-гийн шинэ анги "Skyfall"- ийг цэргүүдэд үзүүлэхээр ирсэн нь энэ аж. Түүний киног уг баазын 800 орчим цэрэг, усан цэрэг, нисгэгч үзжээ.
Үүнээс гадна "007" цэргүүдтэй чөлөөтэй сэдвээр санал бодлоо хуваалцаж, тэдний бэлтгэл сургуулилттай танилцаж, бааз дотор Британийн тусгай хүчний байлдааны онцгой тээврийн хэрэгсэл унаж, "машин ган" хэмээх сийчигч пулемётоор гал нээж үзжээ. Мөн баазын эмнэлгийн ажилтан, албан хаагч болон өвчтнүүдтэй уулзсан байна.

Сэтгэгдэл (0)