Аун Сан Су Ки Мьянмарын Ерөнхийлөгч болох уу
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Б.Обама, Х.Клинтоны хамт Мьянмарт зургаан цаг саатахдаа тус улсын
нийслэл Нейпьидод зочлоогүй. Мьянмарын цэргийн эрхтэн Тан Шве болон
түүний тойрон хүрээлэгчид 1990 онд ардчиллыг дэмжигч удирдагч Аун Сан Су
Кид ялагдсан ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй түүнийг хорьж
улмаар нийслэлийг Янгоноос нүүлгэж, одоогийн Нейпьидог байгуулсан.

Янгон нь тус улсын ардчиллын өлгий нутаг юм. Харин олон жил төр барьсан Тан Шве 2010 оны гуравдугаар сарын 30-нд өөрийн эрхийг Тейн Сейнд шилжүүлсэн. Тухайн үед иргэд Тейн Сейнийг Тан Швегийн "гарын хүн" гэж мэдэгдэн цэргийн дэмжлэгтэй иргэний нийгэм байгуулж байна. Ингэснээр хунтын дэглэмийг хадгалж үлдэхийг санаархаж байна гэсэн юм.
Тейн Сейн 2010 оны гуравдугаар 30-нд төрийн эрхийг авсныхаа дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 7-нд сүүлийн 20 жилд анх удаа сонгууль явуулсан. Харин тухайн оны арваннэгдүгээр сарын 13-нд 24 жил шорон болон гэрийн хорионд байсан Аун Сан Су Ки гэрийн хорионоос суллагдсан юм. Учир нь түүнийг иргэд парламентын гишүүнээр сонгожээ.

Сэтгэгдэл (0)