Аун Сан Су Ки Энэтхэгээс дэмжлэг хүсчээ
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Аун Сан Су Ки Энэтхэгт айлчлах үеэрээ тус улсаас улстөрийн дэмжлэг хүсчээ. 20 гаруй жилийг шорон, гэрийн хорионд өнгөрүүлсэн тэрбээр удирдагч, цэргийн эрхтэн Тан Шве албан тушаалаасаа бууж Мьянмарт ардчилал сэргэж эхэлсний дараа суллагдсан юм.


Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Аун Сан Су Ки Энэтхэгт айлчлах үеэрээ тус улсаас улстөрийн дэмжлэг хүсчээ. 20 гаруй жилийг шорон, гэрийн хорионд өнгөрүүлсэн тэрбээр удирдагч, цэргийн эрхтэн Тан Шве албан тушаалаасаа бууж Мьянмарт ардчилал сэргэж эхэлсний дараа суллагдсан юм. Гэсэн ч өдгөө 79 настай Тан Шве төрийн эрхийг өөрийн хүн Тейн Сейнд үлдээжээ. Үүнтэй холбогдуулан Аун Сан Су Ки Мьянмарт ардчиллыг бэхжүүлэх, шинэчлэл хийхийг хүсч байгаа аж.
Тэрбээр Шинэ-Дели хотноо Энэтхэгийн ард түмнээс өөрийн эх оронд нь ардчиллыг бүрэн тогтооход нь туслахыг хүсчээ. Үүний сацуу Энэтхэгт 40 орчим жилийн дараа зочилж буй Аун Сан Су Ки тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзаж энэ асуудлаар хэлэлцжээ. Энэ үеэр Манхоман Сингх Аун Сан Су Киг "Мятрашгүй зүрхтэй эмэгтэй" гэж сайшаажээ. Аун Сан Су Ки 40 орчим жилийн өмнө Энэтхэгт очиж Шинэ-Дели / хуучнаар Дели/-гийн нэгэн коллежид сурч байжээ.
Тухайн үед түүний ээж Энэтхэг дэх Мьянмар /хуучнаар Бирм/-ын Элчин сайдаар ажиллаж байсан аж. Үүнээс гадна Нобелийн энх тайвны шагналтан, дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол Су Кигийн аав, генерал Аун Сан Энэтхэгийн улстөрийн нэрт зүтгэлтэн Жавахарлал Неругийн найз байжээ. Юутай ч Аун Сан Су Ки Мьянмарт парламентын сонгууль болж, цэргийн дэглэм нурснаас хоёр жилийн дараа Энэтхэгт айлчилсан юм.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)