Сургуулийн автобус осолдож 50 хүүхэд амь үрэгдлээ
- 2012-11-21
- Дэлхий
- 0
Египетэд сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 50 хүүхэд амь үрэгдсэнийг тус улсын албаныхан мэдээллээ. Осол орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригт төвийн нутагт болжээ. Сургуулийн автобус нийслэл Каираас өмнө зүгт 350 кмийн зайд орших Манфалут хотоос холгүй орших төмөр замын гарц дээр галт тэргэнд мөргүүлжээ.


Египетэд сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 50 хүүхэд амь үрэгдсэнийг тус улсын албаныхан мэдээллээ. Осол орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригт төвийн нутагт болжээ. Сургуулийн автобус нийслэл Каираас өмнө зүгт 350 кмийн зайд орших Манфалут хотоос холгүй орших төмөр замын гарц дээр галт тэргэнд мөргүүлжээ. Үүний улмаас хүүхдүүдээс гадна автобусны жолооч амь үрэгджээ. Хамгийн харамсалтай нь амь үрэгдсэн хүүхдүүд бүгд 4-6 насныхан байжээ.
Төвийн Ассиут мужийн амбан захирагчийн хэлснээр, цагдаа нар уг хэрэгтэй холбогдуулан нэгэн залууг зүүрмэглэсэн хэмээн баривчилжээ. Уг ослын үеэр автобусанд 4-6 насны 60 орчим хүүхэд сууж явсан бөгөөд автобус, галт тэрэгний зорчигч нийлсэн 18 хүн хүнд хөнгөн бэртэж гэмтсэн байна. Энэ ослын дараа тус улсын Ерөнхийлөгч Мухаммед Мурси Тээврийн сайд Мухаммед Рашад аль-Метини, Төмөр замын удирдах газрын дарга Мустафа Кенави нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.
Мөн амь үрэгдсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн сацуу бүхий л талын туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдэж, Засгийн газрын сайд нарыг энэ ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдсэн байна. Түүнчлэн Египетийн ерөнхий прокурор Абдел Мегуид Махмуд энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн аж.
Египет нь автозам болон төмөр замын нөхцөл, аюулгүй байдал маш доогуур үнэлэгддэг орнуудын нэг гэнэ. НҮБ-ын тооцоогоор тус улсад жил бүр 8000 хүн автын ослоор нас бардаг аж. Дээрх ослын нэгэн гэрчийн мэдээлснээр, галт тэргийг км орчим зайтай байхад сургуулийн автобус төмөр замын гарц дээр түгжигджээ. Өөрөөр хэлбэл, ослоос сэргийлэх боломж байсан аж.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (11)
Toy Freddy (150.129.142.140)
Та хэд нэг өдөр сэтгэгдэл бичсэн байна.
Архи (103.26.194.117)
Би бол архи тийм учраас чамайг согтуу болгоод осолд оруулна
Намхайжамц (103.26.194.93)
Тэнэг, балиар, заваан, мэдрэл муутай юм байна
Сайханчимэг (103.26.193.14)
So why is it that now?
Сайханчимэг (103.26.194.93)
So why is it that now?
Princess celestia (103.26.194.49)
But into the stilness i"ll bring you a song and i will your company keep
Зандраа (103.26.194.68)
Энэ бvхэн миний буруу.Би бол тээврийн жолооч.
Оюунцэцэг (103.26.194.172)
Яанаа?Хvvхдvvд эдгэрсэн юм болов уу?
Мишээл (103.26.194.83)
Маш их баярлалаа.
Индра (103.26.194.28)
Би наад мэдээг чинь vзэж байсан юм байна.
Vлэмжин (103.26.194.63)
Харамсалтай юм.Одоо тэр хvvхдvvдийн аав ээж нь хvvхдээ санаж л байгаа даа.