Английн хатан хаан II Элизабет хуримынхаа 65 жилийн ойг тэмдэглэв
- 2012-11-22
- Дэлхий
- 0
Өнгөрөгч Мягмар гаригт Английн хатан хаан II Элизабетын хуримын 65 жилийн ой тохиож, нөхөр хунтайж Пилипп болон гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ нь Английн язгууртны түүхэн дэх хамгийн урт настай бат бөх хурим болж буйгаараа онцлог аж.

Өнгөрөгч Мягмар гаригт Английн хатан хаан II Элизабетын хуримын 65 жилийн ой тохиож, нөхөр хунтайж Пилипп болон гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ нь Английн язгууртны түүхэн дэх хамгийн урт настай бат бөх хурим болж буйгаараа онцлог аж.
"Английн язгууртан гэр бүл ийм төвшинд хүрч байгаагүй бөгөөд үүнтэй харьцуулах хурим "байхгүй” хэмээн сэтгүүлчид мэдэгджээ. Англид хуримын дундаж наслалт 30 жил байдаг бөгөөд 60,70 оныхтой харьцуулахад салалт амархан болж, жил ирэх тусам салалтын ихэсч байгаа тул Хатан хааны рекордыг эвдэх магадлал багассаар байгаа аж.
Элизабет гүнж 13 настай байхдаа Данийн ханхүү Пилипптэй танилцсан. Тэр үед ханхүү усан цэргийн сонсогч байжээ.Тэрээр Джорж VI хааны охидыг Дартмод коллеж дахь далай уруу аялах аялалд бараа болж явах даалгавар авсан аж.Аялалын үеэр Пилипп ирээдүйн эхнэртэйгээ крикет тоглож байсан гэнэ.
Тэд аялалын дараа дайны үеэр захидлаар харилцаж эхэлжээ. Хосуудын хурим 1947 оны 11 сарын 20-нд Westminister Abbey-д болжээ. Дайны дөнгөж дараах хүнд үед Элизабетын өмсөх хуримын даашинзыг оёход хүрэлцээтэй материалыг авахад хүндрэлтэй байсан гэнэ. Хуримын даашинзыг тухайн үеийн нэрт загвар зохион бүтээгч Норман Хартнелл урлажээ. Энэ жил Английн хатан хаан II Элизабетын “Индранил” хуримын хамт Английн хаан ширээнд жаран жил суусан “Алмазан” ойн баяр давхар тохиож буй юм.
Ц.Ганга

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)