Д.Сумъяа: Багшийнхаа шийрийг хатаахын төлөө хичээнэ

Белорусийн нийслэл Минск хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн ОУХМ Д.Сумъяатай ярилцлаа.
Белорусийн нийслэл Минск хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн ОУХМ Д.Сумъяатай ярилцлаа.

-Самбын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Одооноос дэлхийн аварга гэж дуудуулах боллоо шүү дээ?

-Энэ жил анх удаа самбын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээнд оролцохоо мэд сэн ч ихэнхдээ жүдогийн бэлтгэлээ хийж байлаа. Харин самбын бэлтгэлээ сүүлийн нэг сар хийгээд тэмцээнд оролцсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 орны хүчтэн өрсөлдсөн. Би тэмцээнд жин хасч 56 кг-ын жинд зодоглосон. Алтын төлөөх барилдаанаа Болгарын бөх Калина Стефановатай хийж ялаад медалийн тавцанд гарахад сайхан санагдсан шүү. Тэмцээнд биднийг Г.Баярсайхан багш удирдаж явсан. Харин О.Балжинням, Х.Эрдэнэт-Од багшийн удирдлага дор жүдогийн бэлтгэл сургуулилтаа хийдэг.

-Та 20 настайдаа олимпийн татамид гарч, 21-тэйдээ дэлхийн аварга боллоо. Одоо ямар давааг даваахаар бэлтгэлээ базааж байна?

-2016 оны Бразилийн олимпийн татамид гарахын төлөө бэлтгэл сургуулилтаа базааж байна. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байгаа. Өглөө "All star" клубэд штангийн бэлтгэл хийж, үдээс хойш 16.30 минутаас үндсэн сургуулилтдаа орж байна даа. Маргааш /өнөөдөр/ Бээжингийн Жиндау хотод зохион байгуулах тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнд сайн барилдвал чансаагаа ахиулах боломжтой. Түүнээс л дараа дараагийн тэмцээн шалтгаалах болохоор миний хувьд их хариуцлагатай тэмцээн байгаа юм.

-Чансаагаа ахиулж чадбал өөр тэмцээнд хүч үзэх боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Ирэх тавдугаар сарт "Мастерс" болно. Тэмцээнд дэлхийд чансаагаараа эхний 16-д эрэмбэлэгддэг тамирчин оролцдог. Тиймээс л эхний 16-д багтахын төлөө одоо оролцох тэмцээндээ сайн барилдаж оноо цуглуулах хэрэгтэй байгаа юм.

-Та одоо чансаагаараа хэдэд жагсч байгаа вэ?


-Дэлхийд жиндээ 18-д жагсч байгаа.

-Жүдогоор барилдаж байгаад самбын тэмцээнд орохоор дүрмээ андуурах тохиолдол гардаг уу?

-Жүдогийн дүрэм өмнө нь самбогийнхтай төстэй байсан. Суйлах, хонгодох зэрэг хөл рүү гар орох мэх хийдэг байлаа. Харин одоо жүдо дүрэмдээ өөрчлөлт оруулсан болохоор барилдаан ч гэсэн өөрчлөгдсөн. Самбын дэлхийн аваргад эхэндээ жүдогоор барилдчих гээд хэцүү байсан. Сүүл рүүгээ барилдаандаа орсон.

-Олон улсын жүдо бөхийн холбооны тивүүдийн эрхийн дүрмээр олимпийн татамид зодоглох эрхтэй болсон тамирчдын нэг нь Та. Тамирчин бүрийн мөрөөдөл болсон дэвжээн дээр гарахад ямар сэтгэгдэл төрж байв?


-Тухайн үед олимпод барилдана гэж төсөөлөөч үгүй байлаа. Учир нь миний чансаа бага байсан. Тивүүдийн эрхээр Ази болон Монголд олимпийн эрх аваагүй төрөлд жиндээ цуглуулсан оноогоор тамирчид өрсөлдөж олимпод орохоор болсон. Тэгэхэд Монголоос 70 кг-ын жинд Наранжаргал бид хоёрын оноо ойрхон байсан.

-Олимпийн анхны барилдаанаас сургамж, илүү их бэлтгэл сургуулилт хийх хүч авсан байх?

-Хүссэн хүн бүр олимпод оролцдогг үй. Их хүч хөдөлмөр гаргасан тамирчин л тэр нэр хүндтэй татамид гардаг. Миний хувьд олимпийн эхний барилдаан сургамж болсон. Харин одоо түүнээс хойш сурснаа Бразилийн олимпод гаргана гэж бодож байгаа. Түүнээс өмнөх тэмцээн үүддээ сайн оролцож, багш нарынхаа заавар зөвлөгөөг сайн биелүүлнэ. Хамгийн гол нь олимпийн эрх авах шүү дээ. Лондоны олимпод барилдсан охинтой өмнө нь таарч байсан. Түүнийг ялна гэж бодсон ч санаснаар болоогүй. Олимпийн дэвжээн дээр гарахад хөгжөөн дэмжигчдээс эхлээд л өөр байдгийг ойлгосон. Барилдсан тамирчинтайгаа тэнцээд цаг сунган шүүгчийн шийдвэрээр хантайгаар хожигдоход харамсалтай л байсан. Гэхдээ түүний дараах тэмцээнүүдэд ороход өөрийгөө илүү зоригтой болсон гэдгийг мэдсэн шүү.

-Таныг татами дээр байхад Х.Эрдэнэт-Од багш зөвлөгөө өгсөн. Багшийнхаа хэлснээр барилдаад болоогүй юу?

-Х.Эрдэнэт-Од багш маань бидэнтэй хамт гардаг. Бидний бэлтгэл сургуулилтыг ч сайн хийлгэдэг. Тийм болохоор багшийн зүгээс гаргах бүхий л зүйлээ надад заасан. Би 2006 онд "Монгол охид" клубэд орж Базарсүрэн, Эрдэнэбат багшаараа анхны мэхээ заалгаж байлаа. Харин одоо "Хилчин" спорт хорооны нэрнээс тэмцээнд оролцдог.

-Жүдогийнхон нэг үеийг бодоход хамтарсан бэлтгэл их хийдэг болжээ. Сүүлд Өвөр Монголын тамирчидтай туршлага солилцсон.

-Саяхан Өвөр Монголын эрэгтэй тамирчид ирж хамтарсан бэлтгэл хийгээд буцсан. Үүний өмнө Францаас 14 тамирчин ирж өсвөр, залуучуудын насанд барилддаг охидтой хамтарсан бэлтгэл хийсэн. Ер нь хамтарсан бэлтгэлээс тамирчид их зүйл сурдаг. Өмнө нь Францын эмэгтэйчүүдийн олимпод оролцсон нэгдүгээр баг ирж хамтарсан бэлтгэл хийсэн. Тэндээс их зүйл сурч туршлага хуримтлуулсан шүү.

-Цэвэр ялж байгаа тамирчнаа харсан монгол хүн өөрийн эрхгүй "уухай" гэж хэлдэг. Харин Та бүхний хувьд цэврээр ялах хамгийн сайхан зүйлүүдийн нэг байх?


-Тамирчныг цэвэр ялна гэдэг нь тухайн жүдочийн чадал чансааг илтгэж буй хэрэг. Гэхдээ жүдо бол цаг хугацааны тэмцэл, их эрсдэлийг дагуулдаг. Учир нь жүдод сүүлийн хэдхэн секундэд оноо алдах эрсдэлтэй. Хэдий өрсөлдөгчөөсөө үнэлгээгээр давуу явсан ч ялагдах хурдан. Тэр утгаараа өрсөлдөгчөө цэвэр ялна гэдэг их үнэ цэнэтэй байдаг юм.

-Таны багш Х.Эрдэнэт-Од 57 кг-ын жингийн "од" байсан. Харин одоо Та багшийнхаа заавраар түүний замналаар араас нь хурдалж байна?

-Багшийнхаа шийрийг хатаахын төлөө хичээх болно. Монголын 57 кг-ын жинд барилддаг тамирчин цөө хөн. Гэхдээ Батзул, Нарантуяа, Са рангуа гээд хүчтэй өрсөлдөгч бий.

-Одоо сурч байгаа юу?


-Одоохондоо сурахгүй байгаа. ХААИС-ийн нягтлангийн ангид сурч байгаад гараад спортоороо дагнахаар болсон. Өөрийн бодсон зүйлдээ хүрээд үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байгаа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Би айлын том нь. Таван дүүтэй. Хамгийн бага дүү маань энэ жил гурван нас хүрнэ. Дүү маань "Аниа хоёулаа Лондон явъя. Онгоцонд хэзээ суух юм" гэж асуудаг бас л тамирчин болох хүүхэд бий. Манай аавыг М.Доржсүрэн гэдэг. Увс аймгийн Баруунтуруун сумынх. Ээжийг маань Ц.Дэлгэрмаа гэдэг. 50 дугаар сургуульд багшилдаг. Аав маань чөлөөтөөр барилддаг байсан нь намайг спортоор хичээллэхэд нөлөөлсөн.

Б.СЭЛЭНГЭ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.72.246.115)

    2012-11-22

    amjilt huseye