”Изриалийн тагнуулууд”-ыг олны өмнө цаазлав

Газа хотод Израилийн тагнуулаар сэжиглэгдсэн зургаан хүнийг зэвсэглэсэн этгээдүүд олон нийтийн өмнө буудаж, мотоциклоос чирчээ.
Газа хотод Израилийн тагнуулаар сэжиглэгдсэн зургаан хүнийг зэвсэглэсэн этгээдүүд олон нийтийн өмнө буудаж, мотоциклоос чирчээ. Израиль, Газын зурвасын зөрчил сүүлийн хэдэн өдөр улам дордсон юм. "ХАМАС" бүлгийн хянадаг Газын зурвасын төв Газа хотод болсон хэргийг "Скай Ньюс" телевиз мэдээлжээ.
Зэвсэгт этгээдүүд Израилийн тагнуул хэмээн сэжиглэсэн зургаан залууг Газа хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй замын уулзвар орчмоор чирж давхисан байна. Тэд "тагнуулчид"-ыг буудан хороосныхоо дараа нүүрээр нь доош харуулан чирсэн нь энэ аж. Харин дараа нь тавынх нь цогцсыг шонгоос өлгөжээ.
Израилийн Засгийн газар "ХАМАС"-ын пуужингийн довтолгооны хариуд Газын зурвас дахь цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлсэн юм. Үүний улмаас 140 гаруй палестин хүн амь үрэгдсэн бол Израилийн талаас нэг цэрэг амиа алджээ.
Үүнтэй холбогдуулан Палестины засаг захиргаа НҮБ, Арабын лиг болон бусад олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудаас дэмжлэг хүсчээ. Мөн "ХАМАС" гал зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ дагуу Израиль ч мөн гал зогсоох болсноо мэдэгджээ. Түүнчлэн олон улс энэ асуудалд оролцож хоёр талыг галаа зогсоохыг шаардсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (81.68.134.74)

    2012-11-23

    s1 yaagaad Israel gej? Mongolruu oir afganas bidenruu puujin nisgevel hariu uzuulku yumuu?

  • s1 (122.201.18.151)

    2012-11-22

    ene dain tulaan xezee ch duusahgvi.israel bgaa tsagt