Сан Франциско: 5+ нүцгэн явахыг хориглоно

Сан Франциско хотын тэргүүн дээд албаны  хүмүүс хуралдаж, нэгэн шинэ хуулийг баталжээ.
Сан Франциско хотын тэргүүн дээд албаны  хүмүүс хуралдаж, нэгэн шинэ хуулийг баталжээ.
6:5-ын харьцаатай баталсан уг хууль нь нь таваас дээш насны эрэгтэй, эмэгтэй хэнбугай ч олон нийтийн газар тэр дундаа, нийтийн тээврийн газар, явган хүний зам, гудамж талбайд нүцгэн явахыг хориглох гэнэ.
Хотын захирагч Скот Виенэр хотын ижил хүйстнүүдийн амьдардаг гэдгээрээ алдартай, эрх чөлөө ноёлсон Кастро дүүргийн эргэн тойрон нүцгэн шалдан хүмүүс ихээр явж, оршин суугчдаас гомдол тасрахгүй болсонтой холбогдуулан уг хуулийг баталж, хатуу чанд мөрдөх болсныг дуулгасан байна.
Хурлын заалны гадаа хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, хэсэг бүлэг хүмүүс цугларсан байсан бөгөөд тэдний дунд байсан нэгэн эмэгтэй хуулийг батлагдсан гэдгийг мэдсэн даруйдаа хамаг хувцсаа тайчин, эсэргүүцэж эхэлжээ. Бусад хүмүүс ч мөн түүнийг дуурайн, нүцгэлж, улмаар хурлын заал руу орохыг завдаж, хамгаалалтынхан тэднийг зогсоосон байна.
Уг хууль нь тав нас хүрсэн хэнийг ч болов бэлэг эрхтнээ гарган олон нийтийн газар явахыг хориглож байгаа бөгөөд хэрэв тэгэх аваас эхний үйлдлийг 100 ам.доллар, давтанг 500 ам.доллараар торгох бөгөөд үл тоомсорлон дахин үйлдэх аваас хэв журмын зөрчил гаргасан хэмээн үзэж шийтгэх гэнэ. Харин далайн эргийн наран шарлагын газар, баяр фестиваль, парадын үеэр “нүцгэлэлт” чөлөөтэй байх аж.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)