Сармагчин эр: Усайн Болтын амжилтыг эвдэнэ

Японы нэгэн эр 100 метр газрыг дөрвөн хөллөж,  хамгийн хурдан хугацаанд туулсан хүнээр тодорлоо. Тэрээр энэхүү зайг ердөө л 17.47-хон секундэд туулсан байна.
Японы нэгэн эр 100 метр газрыг дөрвөн хөллөж,  хамгийн хурдан хугацаанд туулсан хүнээр тодорлоо. Тэрээр энэхүү зайг ердөө л 17.47-хон секундэд туулсан байна.
30 настай Кеничо Ито гэх залуу тэрээр хүмүүсийн дунд “Сармагчин эр” гэдэг нэрээрээ алдаршсан бөгөөд есөн жилийн турш ийнхүү тасралтгүй хичээллэж  байгаа аж. Тэрээр гэр, ажил дээрээ үргэлж дөрвөн хөллөж явдаг бөгөөд энэ нь түүний өдөр тутмын сургуулилтынх нь нэгээхэн хэсэг болдог гэнэ.
Кеничо өмнө нь 2008 онд 100 метр газрыг 18.58 секундэд туулж, дэлхийн амжилтыг тогтоож байсан бөгөөд энэ жил амжилтаа нэг секундээр урагшлуулж чадсан байна. Түүний онцгой авьяасыг нүдээр үзэж, гэрчилсэн Гиннесийн номны шүүгч Карлос Мартинез Кеничог шагшин магтаж, хүндэт сертификатыг нь өөрийн биеэр гардуулж өгчээ.
Тэрээр дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтын амжилт 9.58 секундыг эвдэх зорилгыг өмнөө тавиад байгаагаа сэтгүүлчдэд хуваалцсан байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.208)

    2012-11-22

    kkkk estoi sarmagchin shig nuhur bna daa harin ch neg

  • (61.221.48.73)

    2012-11-22

    http://www.youtube.com/watch?v=G3BEBd2Ltpo