Азербайжаны ерөнхийлөгч Армяныг доромжлов

  Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Армяныг олон нийтийн мэдээллийн сүлжээ "твиттер"-т доромжилжээ. Т
  Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев Армяныг олон нийтийн мэдээллийн сүлжээ "твиттер"-т доромжилжээ. Тус хоёр улс Уулын Карабахын асуудлаар олон жил мөргөлдсөн бөгөөд өнөөг хэр нь зөрчилдсөөр байгаа юм. Харин саяхан Азербайжаны Ерөнхийлөгч өөрийн албан ёсны "твиттер" хуудастаа "Армян бол ямар ч үнэ цэнэгүй улс. Үнэндээ бол колони. Гаднын бааз оршин тогтносон газар нутаг.
Армяны газар нутаг эрт цагт манай улсын нутаг дэвсгэр байсан" гэж бичжээ. Интернэтийн харилцаа холбоо "твиттер" сүлжээ байгуулагдсанаас хойш дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн энэ хуудаст хаягтай болж хоорондоо холбогддог болсон. Харин энэ шүүмжлэл тус хоёр улсын дунд дахин хурцадмал байдал үүсгэх бололтой. Армян, Азербайжан ОХУ-ын хүчин чармайлтаар гал зогсоосон ч хоёр орны нэг нэгийгээ үзэн ядсан байдал цэргүүдэд хүртэл нөлөөлж, Азербайжаны цэрэг Армяны цэргийг хөнөөж байсан юм.
НАТО-гийн англи хэлний сургалтын хүрээнд Азербайжан, Армяны цэрэг Унгарт гурван сарын хугацаатай суралцаж байх үеэр Азербайжаны офицер Рамил Сафаров Армяны офицер 26 настай Гурген Маргаряныг унтаж байх үеэр нь сүхдэж байв. Энэ хэрэгтэй холбогдуулан Унгарын Засгийн газар Рамил Сафаровыг хорьсон ч Азербайжаны уйгагүй зүтгэлийн дараа сулласан юм.
Түүнчлэн Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев олон жил хоригдсон дэслэгч Р.Сафаровыг нийслэл Бакуд ирэх үеэр улсын баатраар хүлээн авч, орон сууц бэлэглэж байжээ. Үүнийг Армян эсэргүүцэж Унгараас дипломат харилцаагаа тасалж байсан юм. Энэ мэтчилэн хөрш хоёр улс үе үе зөрчилддөг бөгөөд хилийн харуулууд нь хүртэл байсхийгээд нэг нэгэн рүүгээ буудалцдаг ажээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)