Сталины охин Светлана Аллилуеваг тагнаж байсан баримтыг илрүүлжээ
- 2012-11-22
- Дэлхий
- 0
"Ассошиэтэд пресс"-ийн мэдээлснээр өнгөрөгч даваа гарагт АНУ-ын
Холбооны мөрдөх товчоо Жосеф Сталины охин Светлана Аллилуеваг 1967 онд
ЗХУ-ыг орхин АНУ уруу цагаачилснаас хойш түүнийг АНУ-ын тагнуулын
албаныхан байнга мөрдөн хянаж байсан гэжээ.

Хэдийгээр хүйтэн дайн ЗХУ-д дууссан байсан ч хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх олон мэдээ мэдээлэл байсан . АНУд ирээд тэрбээр Лана Петерс нэрээр амьдарч байжээ. Аллилуевагын гэх 233 дугаар хавтаст хэрэгт хэвлэл мэдээллийн бараг хагасыг эзэлж байсан. Мөн АНУ-ын элчин сайд Жорж Кеннан Аллилуевагын хэрэгт Зөвлөлтийн КГВ-г оролцуулахгүй хэмээн Холбооны Мөрдөх товчоонд мэдэгдэж байсан баримтаас харахад Зөвлөлтийн нууц албаныхан үүнийг дагаж мөрдөөгүй бололтой хэмээн агентлаг үзэж байгаа аж.
Холбооны мөрдөх товчооныхны илрүүлсэн энэхүү бичигт улсын гадаад бодлогод нөлөөлөхүйц мэдээлэл байсан гэх бөгөөд нууц албаныхан хүний "Хувийн нууц"- д халдаж ноцтой зөрчил гаргасан хэмээн "Ассошиэтэд пресс" мэдэгджээ. Светлана сэтгүүлч мэрэгжилтэй байсан бөгөөд 1967 онд Энэтхэг улс уруу Бражеш Сингийн оршуулганд оролцох үеэрээ нөхөр лүүгээ утас цохин ЗХУ уруу эргэж очихоос татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
Тэрээр баруунд нүүж очсоныхоо дараа "Найздаа илгээх 20 захидал" хэмээх цуврал нийтлэлдээ аавынхаа тухай дурсамж, Кремль дэх амьдралынх нь талаар бичиж дэлхий даяар шуугиан тарьж байжээ.

Сэтгэгдэл (0)