Тажикистанд сахлын уртад хязгаар тогтоов
- 2012-11-22
- Дэлхий
- 0
Тажикистаны эрх баригчид хүний сахлын уртад хязгаар тогтоожээ.
Тажикистаны эрх баригчид хүний сахлын уртад хязгаар тогтоожээ. Тус улсын иргэд сахал, хуузаа ургуулах нь их байдаг гэнэ. Тиймээс сахалны эсрэг аян өрнүүлсэн байна. Үүний хүрээнд хамгийн саяхан авч хэрэгжүүлж буй алхам нь сахлын уртыг хязгаарлах арга хэмжээ аж.
Эрх баригчид эрчүүдийг сахлаа нэг гараараа атгахад алганаас илүү гарахгүй байх хэмжээтэй ургуулж болно гэж хуульчилсан байна. Тэд Засгийн газрын Шашны хэргийн хороо болон эмэгтэйчүүдийн хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр уг шийдвэрээ гаргажээ.
Мөн эмэгтэйчүүдийг нүүр, гар, хөлөө бүхэлд нь хаасан хувцас өмсөхийг шаардсан байна. Тус улсын эрх баригчдын ихэнх нь урт сахалтай гэнэ. Тиймээс шинэ хуулийн дагуу тэд ч мөн сахлаа богиносгох ёстой болжээ. 2009 онд тус улсад 50-иас доош насны бүх багшийг сахлаа гурван см-ээс урт ургуулахыг хориглож байсан юм.
Юутай ч дээрх шийдвэрийн дараа нийслэл Душанбе хотод цагдаа нар хэдэн арван хүнийг сахлаа богиносгоогүй хэмээн баривчилсан байна.

Сэтгэгдэл (0)