Олимпийн аварга Ж.Барроус 250 мянган ам.доллараар шагнуулав

АНУ-ын Мөрөөдлийн медаль сангаас өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт Лондон хотод болсон зуны олимпийн ХХХ наадмын чөлөөт бөхийн төрөлд амжилттай оролцож медаль хүртсэн дөрвөн бөхөд мөнгөн шагнал олгожээ.

74 кг-ийн жинд алтан медаль хүртсэн дэлхийн аварга Жордан Барроус, 96 кг-ийн жинд алтан медаль хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт Жакоб Стефен Вагнер нарыг 250 мянга, 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Колеманн Скот, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кгийн жинд хүрэл медаль авсан, дэлхийн аварга Кларисса Чун нарыг 25 мянган ам.доллараар шагнажээ.
Олимпийн аварга Ж.Барроус шагнал гардан авсны дараа "Надад ийм өндөр шагнал хүртээсэнд их баярлалаа. Чөлөөт бөхийн спортын төлөө их зүйл хийж байгаад талархаж байна. 2016 онд алтан медаль дахин авахын төлөө хичээх болно" гэж хэлсэн байна.

Н.ЦЭЦ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)