Манай даамчид хэсгээ тэргүүлж байна
- 2012-11-23
- Спорт
- 0
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Эхлээд гурав хонож буй тивийн аваргад найман орны шилдэг даамчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин Монгол Улсаас 36 даамчин оюун ухаанаа уралдуулж байгаа билээ.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. "А" хэсэгт өрсөлдсөн их мастер Д.Эрдэнэбилэг хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожсоноор хэсгээ тэргүүлсэн. Улмаар Малайзын даамчин Л.Тижитэй тоглохоор болжээ. "В" хэсгийг мөн Монголын тамирчин Г.Ганжаргал тэргүүлснээр дараагийн шатанд Малайзын В.Пандьянтай өрсөлдөхөөр болсон байна.
"D" хэсэгт Д.Баттулга манлайлснаар дараагийн шатанд Тажикистаны даамчин А.Кургановтой тоглох бол О.Түвшинболд Японы С.Ямбэтэй, Д.Ганболд Сингапурын И.Жейсонтой тоглохоор оноолт таарчээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн орны найман тамирчин швейцарь системээр өрсөлдөж байна. Гурван өргийн дараах байдлаар М.Нямжаргал хоёр хожиж, нэг тэнцсэнээр таван оноотой тэргүүлж буй.
Мөн Ц.Энхцэцэг /4 оноо/ хоёрдугаарт, Б.Нандинцэцэг /3 оноо/ тав, харин Э.Мандахнаран /2 оноо/ долдугаар байрт бичигдээд байна. Тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно. Харин тэмцээнд түрүүлсэн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Эхлээд гурав хонож буй тивийн аваргад найман орны шилдэг даамчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байгаа юм. Харин Монгол Улсаас 36 даамчин оюун ухаанаа уралдуулж байгаа билээ. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. "А" хэсэгт өрсөлдсөн их мастер Д.Эрдэнэбилэг хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожсоноор хэсгээ тэргүүлсэн. Улмаар Малайзын даамчин Л.Тижитэй тоглохоор болжээ. "В" хэсгийг мөн Монголын тамирчин Г.Ганжаргал тэргүүлснээр дараагийн шатанд Малайзын В.Пандьянтай өрсөлдөхөөр болсон байна.

Сэтгэгдэл (0)