Ч.Насантогтох Өвөр Монголын жүдочдыг дасгалжуулна
- 2012-11-23
- Спорт
- 0
Ц.Дамдин, Р.Даваадалай, О.Балжинням, Д.Баттулгаас эхлээд Н.Түвшинбаяр,
Х.Цагаанбаатар, М.Бундмаа, С.Ням-Очир нарын шилдгүүдийг их спортод
хөтөлсөн Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох БНХАУын Өвөр Монголын жүдо
бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн алба хашихаар болжээ.

Ирэх онд болох Бүх Хятадын спартакиадад жүдочдоо амжилттай оролцуулахын тулд тэд Ч.Насантогтох багшийг урилгаар ажиллуулж байгаа юм. Дөрвөн жилд зохион байгуулдаг уг спартакиаддаа өмнөд хөршийнхөн олимпийн наадмаас ч илүү анхаарал тавьж, хөрөнгө зарцуулдаг.
Ч.Насантогтохоос өмнө манай улсаас жүдогийн Х.Болдбаатар, буудлагын Л.Ундралбат нар Өвөр Монголын шигшээ багийг удирдан оролцож байсан билээ.

Сэтгэгдэл (0)