Коллежийн сагсан бөмбөгчин нэг тоглолтод 138 оноо авчээ
- 2012-11-23
- Спорт
- 0
АНУ-ын Айова мужийн Гриннелл коллежийн сагсан бөмбөгийн багийн тоглогч
Жек Тейлор нэг тоглолтод 138 оноо авч дээд амжилт тогтоожээ. Ж.Тейлор
багийнхаа төвийн тоглогч бөгөөд довтлогчоос хэд дахин өндөр оноо авсны
зэрэгцээ хамгаалагчийнхаа үүргийг сайн гүйцэтгэсэн байна. Энэ нь түүний
багийг ялалтад хөтөлжээ.
АНУ-ын Айова мужийн Гриннелл коллежийн сагсан бөмбөгийн багийн тоглогч Жек Тейлор нэг тоглолтод 138 оноо авч дээд амжилт тогтоожээ. Ж.Тейлор багийнхаа төвийн тоглогч бөгөөд довтлогчоос хэд дахин өндөр оноо авсны зэрэгцээ хамгаалагчийнхаа үүргийг сайн гүйцэтгэсэн байна. Энэ нь түүний багийг ялалтад хөтөлжээ. Тэрбээр үүнээс хэдхэн өдрийн өмнө буюу өнгөрөгч мягмар гаригийн орой "Faith Baptist Bible College and Theological Seminary" хэмээх шашны коллежийн сагсан бөмбөгийн багийн эсрэг 113 оноо авч дээд амжилт тогтоож байжээ.
Уг тоглолт 179:104-ийн харьцаагаар өндөрлөсөн байна. Ж.Тейлор одоо урлагийн сургалт голчилсон Гриннелл коллежийн хоёрдугаар курсын оюутан аж. Тиймээс хэдхэн жилийн дараа түүнийг НБА-гийн сонгон шалгаруулалтын нэгээр гарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Ж.Тейлор 138 оноо авсан тоглолтынхоо дараа "ESPN"- ий сэтгүүлчид "Миний хөл, гар нэлээд ядарсан шүү" гэж хэлжээ.
Тэрбээр тоглолтод нийтдээ 108 удаа бөмбөг шидэж, 52 удаа бөмбөг дамжуулжээ. Харин шидэлтийнхээ 27-г нь гурван онооны зайнаас амжилттай болгож 81 оноо авчээ. Гриннелл коллежийн сагсан бөмбөгийн баг АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лиг НБА-гаас хоёр төвшин доогуур Үндэсний коллежийн спортын нийгэмлэгийн лиг буюу чансаагаараа гуравдугаар лигт тоглодог байна.
НБА-гийн "Чикаго Буллс", "Феникс Санс" баг Айова мужид харьяалагддаг. Магадгүй Ж.Тейлор нутгийнхаа хоёр багийн аль нэгэнд тоглож магадгүй юм. Юутай ч тоглолтын дараа НБА-гийн од, "Нью-Йорк Никс"-ийн сагсан бөмбөгчин Кармело Энтони "Ассошейтэд Пресс"-т "Би хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй.
Тоглолтын бичлэгийг нь үзсэн. Нэг тоглолтод яаж 100 удаа шиддэг байна аа" гэжээ. Дашрамд дурдахад, Жек Тейлорын 138 оноо авсан тоглолтын бичлэг "Youtube"-д тавигдсан байна.

Сэтгэгдэл (1)
tststst (49.0.166.137)
eemr yumaa kkk