АНУ жолоочгүй шумбагч онгоц бүтээж эхэлжээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг (DARPA) автомат жолоодлоготой шумбагч хөлөг онгоц бүтээж эхэлсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг (DARPA) автомат жолоодлоготой шумбагч хөлөг онгоц бүтээж эхэлсэн байна. Тус агентлагийн мэргэжилтнүүд хүнгүй шумбагч онгоц бүтээх ажлынхаа эхний шатанд явж байгаа.
АНУын Батлан хамгаалах яам ийм онгоцуудаар далай, тэнгисийн аюулгүй байдлыг сахин хамгаалуулах гэнэ. Дэлхийд хэд хэдэн орон нисгэгчгүй онгоц бүтээгээд байгаа бөгөөд жолоочгүй шумбагч үйлдвэрлэсэн ганц ч орон одоогоор байхгүй. АНУ болон түүний холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх явдал сүүлийн жилүүдэд ихэсчээ.
Ялангуяа усан бүс нутгийн аюулгүй байдал ихэд зөрчигдөх болсон. Тиймээс Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг цэргийн шинэ технологи боловсруулж эхэлсэн байна. Энэ нь амжилтад хүрч тус агентлаг өнгөрөгч наймдугаар сард "супер төсөл"-өөр шалгарч "Science Applications International Corporation" байгууллагаас 58 сая ам.долларын шагнал гарджээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)