ОХУ Хятадтай цэргийн харилцаагаа сайжруулна
- 2012-11-24
- Дэлхий
- 0
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрөгч лхагва гаригт
"Москва Бээжинтэй цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа цааш нь
үргэлжлүүлж, улам ойртон ажиллах сонирхолтой байгаа" гэж мэдэгджээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар саяхан сонгогдоод буй шинэ сайд С.Шойгу Хятад-ОХУ-ын Засгийн газар хоорондын Цэрэг, технологийн хамтын ажиллагааны комиссын 17 дахь удаагийн уулзалтад оролцохоор Бээжинд ирээд байх үедээ Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудад ин гэж хэлжээ.
ОХУ, Хятад Улс бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Засгийн газар хоорондын энэхүү комиссыг байгуулсан юм. С.Шойгугийн хувьд энэхүү айлчлал ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар хилийн чанадад хийж буй анхных нь айлчлал юм.
Тэрбээр энэ сарын эхээр улсын өмч шамшигдуулсан хэргээр албан тушаалаасаа огцорсон Анатолий Сердюковын оронд томилогдсон юм.

Сэтгэгдэл (0)