Эмнэлгийг бөмбөгдсөний улмаас 40 гаруй хүн амь үрэгджээ

Сирийн хамгийн том хот Алеппо дахь эмнэлгийг Засгийн газрын онгоцууд бөмбөгдсөний улмаас 40 гаруй хүн /олонхи нь өвчтөн/ амь үрэгдсэн гэж "Си-Эн-Эн" Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдөөс эш татан мэдээллээ.
Сирийн хамгийн том хот Алеппо дахь эмнэлгийг Засгийн газрын онгоцууд бөмбөгдсөний улмаас 40 гаруй хүн /олонхи нь өвчтөн/ амь үрэгдсэн гэж "Си-Эн-Эн" Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдөөс эш татан мэдээллээ. Уг эмнэлэг Засгийн газрын мэдлийнх аж. Сөрөг хүчин Алеппо хотын ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон бөгөөд Засгийн газрын онгоцууд тэднийг бөмбөгдөх үеэр эмнэлэг өртжээ.
Энэ сарын 21 буюу өнгөрөгч лхагва гаригийн орой бөмбөгдөлтөд өртсөн Дар аль-Шифа эмнэлэг нь Алеппо хотын худалдааны дүүрэг дэх эрүүл мэндийн үйлчилгээний хамгийн том газар аж. Сөрөг хүчнийхэн эмнэлгийн гол хаалганы ойролцоох хүлээлгийн өрөө бөмбөгдөлтөд өртөж дэлбэрч байгааг дүрс бичлэгийн хальсанд буулгажээ.
Алеппо нь Сирийн нийслэл Дамаксаас баруун хойд зүгт 310 км-ийн зайд оршдог бөгөөд тус улсын эдийн засгийн төв нь юм. Үүний улмаас сөрөг хүчин, Засгийн газрын цэргүүдийн хоорондох тулаан уг хотод хамгийн ширүүн өрнөсөөр байна. Өнгөрөгч наймдугаар сард энэ хотын эмнэлгүүдийн нэг нь бөмбөгдөлтөд өртөж шатсан ч өвчтөн, эмч, ажилтнууд эсэн мэнд гарч байсан аж.
Өнгөрөгч оны гуравдугаар сард Сирид өрнөсөн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал иргэний дайн болон хувирч, одоогийн байдлаар 37 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн эх орноосоо дүрвээд байна.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ганаа (203.91.117.4)

    2013-09-07

    Энэ Сири улс өөрөө өөрсддийгөө мөхөөх нь дээ Өөрсдөө хийж бүтээснээ өөрийн гараар нурааж байна даа Энэ лалын ертөнц тэнэгүүдээр дүүрсэн байдаг юм болов уу Тэр ерөнхийлөгч нь ч яасан суудалдаа дуртай ***** вэ ингэж олон хүний амь нас хохироочхоод ард түмэн рүүгээ яаж харна даа Энэ бол харийн орны нөхдүүд гадаад орны дотоод амьдралд хутгалдсаны гай Манайхан ч гэсэн бодолтой байхгүй бол биднийг дотроос нь хагалган бутаргах сонирхол харийнханд маш их бий шүү Тэгээд үймээн самуун үгүйрэл хоосролыг бий болгочхоод ар дээр нь нэг их сайн улсууд тусламж үзүүлж гарна Туйлдаж зовсон ард түмэнд тэдэн шиг сайн улс байхгүй болно Тэгээд л үндэснитйх нь эрх ашиг руу шууд орж явчихна Газрын хэвлийн баялаг бүгд будаа Нөгөө ард түмэнд юу ч үлдэхгүй Тэгээд КОНЕЦ