Гэрийг нь тойруулж зам тавьжээ

Шинэ замаас гэрээ нүүлгэхийг эрс эсэргүүцсэн Хятадын гэр бүлийн хоёрыг нэгэн өглөө сэрэхэд байшинг нь тойруулан хар зам тавьсан байжээ.
Шинэ замаас гэрээ нүүлгэхийг эрс эсэргүүцсэн Хятадын гэр бүлийн хоёрыг нэгэн өглөө сэрэхэд байшинг нь тойруулан хар зам тавьсан байжээ. Улсын Шиажанган тосгоны нутаг дэвсгэрт бүтээн босголтын ажил хийж байсан ажилчид тэдний таван давхар байшинг тойруулан ийнхүү аспалтаар бүрж орхисон байна.
Хятадын өдөр тутмын сонины мэдээлж байгаагаар, оршин суугчид компаний санал болгосон нөхөн төлбөрийн мөнгийг чамласан бөгөөд компаний ажилчид албан үүргээ гүйцэтгэж, байшинг тойруулан хурдны зам тавихаас аргагүйд хүрсэн гэнэ.
Хурдны зам тавьж байгаа уг газар дээр амьдарч байсан иргэд нөхцөл байдалтай эвлэрч, бүгд нөхөн төлбөрийн мөнгөө аван нүүсэн бөгөөд харин тэд л зөрүүдэлж үлдсэн байна.
Авто замыг нээснээс хойш машин тэрэг тасрахаа больж, мөнхийн дуу чимээтэй байх болсон төдийгүй, үүдтэй нь нийлсэн автын хөдөлгөөн анхаарал болгоомжгүй байх аваас аюул, осолд хүргэх эрсдлийг дагуулах болсон байна. Гэсэн хэдий ч, тэд бууж өгөхгүйгээр, шийдвэртээ үнэнч хэвээр байгаа гэнэ.
Хурдны зам зүүн эргийн уг жижиг тосгон Шиажанганыг дайран өнгөрч, үргэлжлэн явсаар Хятадын хурдны галт тэрэгний Вэнлин өртөө хүрэх юм байна.



О.Удвал

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • BOLOROO (202.55.182.82)

    2014-01-17

    INEEDTEIIIIIIIN

  • (202.55.182.82)

    2014-01-17

    INEEDTEIIIIIN

  • (103.26.194.221)

    2014-01-17

    Delbertsen baishin bish gazar ni chuhal sh dee..manaid yaag ingeh heregtei

  • ghy (202.131.242.154)

    2012-11-25

    nujaagiin shunalaa gej...

  • т1 (202.179.20.208)

    2012-11-23

    тэнэг дэлбэрцэн байшингаа юунд нь харамладаг байнаа