Хакухо 23 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн түрүү бөхөөр их аварга Хакухо М.Даваажаргал тодорч, эзэн хааны цомыг 23 дахь удаагаа хүртлээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн түрүү бөхөөр их аварга Хакухо М.Даваажаргал тодорч, эзэн хааны цомыг 23 дахь удаагаа хүртлээ. Башёгийн сүүлийн өдөр шинэ ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржтой хүч үзэж, шитатэнагэ мэхээр ялснаар их аварга 14 даваа, нэг унаатай башёг өндөрлүүлж байна. Тэрбээр башёгийн 11 дэх өдрийн барилдаанд озэки Котоошюд өвдөг шороодсон юм.
Харин Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан босоо байж, ганц ч удаа өвдөг шороодолгүй түрүүлснээр сумогийн дээд цолд хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж ёкозуна цолтой анхны башёдоо зодоглож, есөн даваа, зургаан унаатай өндөрлүүлэв.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдсан Монголын бусад сумочдын тухайд озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Шотэнро Д.Нямсүрэн 5-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8 гэсэн амжилттай кюүшю башёг үдлээ.

Ч. Батцэцэг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)