16 хормын дотор үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмджээ
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Хятадын удирдлагууд үнэт эдлэлийн дэлгүүрийг хэдхэн секундын дотор цөлмөж орхисон хэргийн талаар мэдээлэл хийсэн байна.

Уг хэрэг өнгөрөгч 11 сарын 15-ны оройн 7 цаг 30 минутын үед Юннан мужийн баруун өмнөд хэсэгт орших үнэт эдлэлийн дэлгүүрт болсон бөгөөд нүүрээ далдалж, зүсээ хувиргасан дөрвөн эрэгтэй алх, цохиур барин дэлгүүрт орж ирж, улмаар үнэт эдлэлийн шилэн хоргыг хага цохин, хүзүүний зүүлт тэргүүтэй гоёл чимэглэлийн зүйлсийг хамж одсон байна. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй ихэд сандран айсан бөгөөд дүүргийн цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хэргийн газар ирж, хохирлын хэмжээг тогтоосон бөгөөд үнэт эдлэлийн нийт өртгийн хэмжээ 10000 ам.доллар болсон гэнэ. Цагдаагийн албан хаагчид өндөр зохион байгуулалттай, сайн ажилласаны үр дүнд дээрэмчдийг удаах өдөр нь барьсан байна.

Сэтгэгдэл (6)
(122.201.18.192)
bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197
(202.179.20.201)
ed nar odoo ingej deeremdcheed barigdahgui zugtchij chadaagui l yum bh daa hehe
(202.179.20.201)
haha tiin hulhi l ed bj dee
(76.170.253.157)
ene olon altan edlel niileed erdoo 10000 bolj baina gej yy. tomxon tseber altaar xiisen xuzuunii ginj gexed l gantsaaraa 10000 bolno. tegexeer ix l xulxi baij dee
(202.179.20.247)
laitai ain
(202.179.20.247)
aim zewuun garaad bna daa