Хятадууд гуравхан сарын дотор 220 давхар барилга барина
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Барилга, бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэж ирсэн
туршлагатай, Хятадын Броад группын охин компани “Би Эс Би” улсын хүн ам
сийрэг суурьшсан, олноо төдийлөн танигдаагүй Хунан мужийн Чанша хотод
дэлхийн хамгийн өндөр барилгыг гуравхан сарын дотор барихаар болжээ.

Байгууламжийн нэр “Тэнгэрийн хот” бөгөөд түүний тоон үзүүлэлт маш сонирхолтой. Байгууламж 220 давхар, 838 метр өндөр, нийт талбай нь 1000000 метр байх юм. Тэнгэрийн хот 17400 айлыг орон байраар хангах тохилог сууц, 1000 хүнийг хүлээн авах зочид буудал, 4600 хүүхдийг мэдлэг боловсролоор хангах сургууль, 1400 өвчтөнг эмчлэх эмнэлэгтэй болно. Мөн тэдгээрийг дээш доош ачаалал үүсгэхгүйгээр чөлөөтэй зөөж, тээвэрлэх 31000 хүний багтаамжтай 104 ширхэг өргөгч лифттэй байхаар тусгагджээ. Барилгын гуравхан хувийг ажлын байр эзлэх бөгөөд үлдсэн хэсэг нь цөм дэлгүүр хоршоо, ресторан байх гэнэ. Байгууламж Дубайд орших дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас хэдхэн метр өндөр болж, түүний тогтоосон амжилтыг эвдэх бөгөөд харин үнэ өртгийн хувьд 10 дахин хямд төсөр босох аж.. Буржийн нэг метр квадрат 9500 еврогийн өртөгтэй боссон бол Тэнгэрийн хотын нэг метр квадрат ердөө л 950 евро болох юм. Өмнө нь Бурж дээр ажиллаж байсан багийнхан ч энэ удаад мөн тус шинэ төсөл дээр ажиллахаар болсон байна.
Өнгөц бодоход боломжгүй мэт санагдаж байгаа ч, төслийн багийнхан өмнө нь барилгын ажлыг асар богино хугацаанд дуусгаж байсан арвин туршлагатай бөгөөд энэ оны нэгдүгээр сард гэхэд 30 давхар буудлыг 15-хан өдрийн дотор барьсан байна. Буудлын барилга чанарын хувьд бат бөх болсоны дээр одоог хүртэл ямар нэгэн доголдол гаргаагүй байгаа нь захиалагчийн талархлыг хүлээж байгаа аж.
Би Эс Би-гийн зүгээс шинэ барилгын бат бөх байдал, чанарт баталгаа өгч байгаа бөгөөд галын аюулыг 15 минут эсэргүүцэх чадвартай, 9 баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй байхаар барина хэмээн амлаад байна. Иймд, гуравхан сарын дараа хэрхэн гайхшруулахыг хүлээх л үлдлээ.
О.Удвал

Сэтгэгдэл (10)
(122.201.18.163)
BUSGUICHUUDEE WWW.MGLSHOP.MN OROOD UZEEREI. EMEGTEICHUUDIIN BARAANII ONLINE DELGUUR. MGLSHOP.MN sudun kurtikuud bugd 10-40 huvi hyamdarch bn. Ta ene uvliin dulaan kurtikee manaihaas songooroi.
hoho (202.179.20.201)
tegeh ni dee ed nar neeree
22 (76.170.253.157)
xunii oloniig ashiglaj xumuusee odor shon gexgui ajilluulj tamlax ni dee
(202.179.20.200)
ee burhan mini
Hate China (202.179.20.247)
muusain hyataduud bas ginnest bichigdeh ni l dee
ZarZarZar (202.179.20.247)
20, 40 tonnii chingeleg zarna 99114329, 99112943
ZarZarZar (202.179.20.247)
20, 40 tonnii chingeleg zarna 99114329, 99112943
ZarZarZar (202.179.20.247)
20, 40 tonnii chingeleg zarna 99114329, 99112943
seegii (202.179.20.247)
hehe tegeh ni ee yaj ingej hurdan barih jaan bol
1 (202.170.71.82)
Soliotoi hujaanuud yum aa, huniihee olniig haruulah ni ee