Бангладешид оёдлын үйлдвэр шатаж 112 хүн амь үрэгдэв
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Бангладешийн цагдаагийн газар улсын нийслэл Дакагийн захад орших оёдлын
үйлдвэрт гарсан галын улмаас нас барагсдын тоо 112 хүрээд байгаа тухай
мэдээллээ.

Уг үйлдвэр нь Бангладеш дэхь томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд гадаадын үйл ажиллагаа эрхлэгчид Хятадад үйлдвэрээ байршуулахаас хэд дахин хямд өртөгтэй тул тус бүс нутагт үйлдвэрээ барьсан байсан аж. Түүнчлэн, Дакад үйл ажиллагаа явуулж байсан уг үйлдвэр нь Бангладешийн экспортонд гаргадаг гол бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байсан гэнэ.
Ажиллагсад, амиа алдагсдын гэр бүлийнхний зүгээс үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгчдийг галаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй байсан хэмээн буруутгасан байна.
Өмнө нь 2010 оны хоёр сард улсын захын дүүрэгт орших өөр нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч 20 хүн нас барч байсан юм.
О.Удвал

Сэтгэгдэл (0)