Венесуэльд их хэмжээний мөнгө олджээ
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Венесуэлийн Үндэсний гуардынхан газарт булж нуусан их хэмжээний бэлэн мөнгө олжээ.
Венесуэлийн Үндэсний гуардынхан газарт булж нуусан их хэмжээний бэлэн мөнгө олжээ. Аюулгүйн хүчнийхэн уг мөнгийг Колумбтай залгаа хилийн ойролцоох нутгаас олсон бөгөөд 550 мянган ам.доллар байсан гэж тус улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Хорхе Галиндо мэдэгджээ.
Мөнгийг нэг винтов буу болон нэг кг хар тамхи /кокаин/-ны хамт гялгар уутанд хийж Мета голын эрэгт нуусан байж. Хар тамхитай тэмцэх албаныхны хэлснээр, олон улсын хар тамхины мафийнх аж. Тус улсад Колумбаас Төв Америкийн орнууд уруу хар тамхи хууль бусаар гаргадаг олон мафи байдаг гэнэ.
Өнгөрөгч хэдэн сарын хугацаанд уг бүс нутгаас хар тамхины мафийн гишүүн, түүний дотор цөөнгүй толгойлогч баривчлагдаж байжээ. Мафийнхан алс нутгуудад ихэвчлэн мөнгөө нуудаг гэнэ. 2003 онд тус улсын хөрш Колумбад цэргүүд зэлүүд ойгоос 20 орчим сая ам.долларын хар тамхи олж байжээ. Харин тэд энэ тухай эрх баригчдад мэдээлээгүй бөгөөд хулгайн хэрэгт буруутгагджээ.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)