Мавританийн Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
- 2012-11-26
- Дэлхий
- 0

Учир нь тэрбээр өнгөрөгч сард зэвсэгт хүчний цэргүүдийн нэгнийх нь суманд өртсөн юм. Албаныхны хэлснээр, хотын захад орших цэргийн баазад сургуулилт хийх үеэр нэг цэрэг хий буудаж, түүний тэнэсэн сум Ерөнхийлөгчийн гарыг оножээ. Мохамед Ульд Абдель Азиз Францад зургаан долоо хоног эмчилгээ хийлгэснийхээ дараа нийслэл Нуакшотын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Мавританийн олон мянган иргэн цугласан байсан бөгөөд хүндэтгэлтэйгээр угтан авчээ.
Мохамед Ульд Абдель Азиз нисэх буудлаас шууд Ерөнхийлөгчийн ордон уруу явсан байна. Харин энэ үеэр замын хоёр талаар олон мянган хүн жагссан байжээ.
Өдгөө 55 настай Мохамед Ульд Абдель Азиз олон зуун жилийн турш төрийн эргэлт явагдаж буй Мавританид 2008 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авчээ.
Харин хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж ялалт байгуулсан байна. Гэсэн ч түүнийг лалын хэт даврагч бүлгүүдийн эсрэг тууштай тэмцэж байна гэж барууны Засгийн газрууд таатай хандах болсон юм.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)