Мексикийн шинэ Ерөнхийлөгч ОХУ-аас дэмжлэг хүсэв
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Энрике Пенья Ньето ирэх сарын 1-нд
Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсныхоо дараа тун ойрын
хугацаанд ОХУ-д айлчлахдаа таатай байх болно гэж мэдэгджээ.
Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Энрике Пенья Ньето ирэх сарын 1-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсныхоо дараа тун ойрын хугацаанд ОХУ-д айлчлахдаа таатай байх болно гэж мэдэгджээ. Харин Сонгуулийн төв хорооны дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Андрес Мануэль Лопес Обрадор ирэх сарын 1-нд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тэрбээр Энрике Пенья Ньетог сонгуулийн үеэр булхай хэрэглэсэн хэмээн шүүмжилж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн намынхаа байр суурьтай санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдэн намаасаа гарсан.
Зүүний үзэлт улстөрч Андрес Мануэль Лопес Обрадор, Институцийн хувьсгалт намын Энрике Пенья Ньето нар өнгөрөгч долдугаар сарын 1-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бөгөөд Андрес Мануэль Лопес Обрадор ирэх сарын 1-нд нийслэл Мехико хотод орон нутгийн цагаар 11.00 цагт эхлэх тангараг өргөх ёслолтой зэрэгцэн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулах аж.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)