”ЭТА” бүлэг ”тарна”
- 2012-11-26
- Дэлхий
- 0
Европын хамгийн зартай террорист бүлэг "ЭТА"-гийн толгойлогчид бүлгийг
тараах асуудлаар Франц, Испанийн Засгийн газартай хэлэлцэхэд бэлэн байна
гэж мэдэгджээ.

Баскийн салан тусгаарлагчдын байгуулсан уг бүлэг Франц, Испанид хуваагдсан баски үндэстнүүдийг нэгтгэх, салан тусгаарлах зорилгоор тус хоёр улсад халдлага, дэлбэрэлт зохион байгуулж байв. Гэсэн ч өнгөрөгч онд гал зогсоож буйгаа мэдэгдсэн юм.
Баскийн "Гара" сонинд нийтэлснээр "ЭТА" бүлгийн толгойлогчид хоёр орны Засгийн газартай хэлэлцэж, зэвсгээ хураалгах хүсэлтэй байгаа аж. Гэхдээ цөөн хэдэн болзолтойгоор гэнэ. Францын Засгийн газрын "ЭТА" бүлэгтэй илүү эрчимтэй тэмцэж ирсэн бөгөөд 700 орчим гишүүнийг нь барьж хорьжээ.
Харин "ЭТА"-гийнхан бүлгийн гишүүдийг мөрдөх ажиллагаагаа зогсоох, гишүүдийг суллах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрэхийг хүсч байгаа бололтой. Уг бүлэг өнгөрсөн 50 жилийн хугацаанд Испани, Францад нийт 850 гаруй хүний аминд хүрсэн халдлага, дэлбэрэлт зохион байгуулжээ.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)