Хакухо М.Даваажаргал 24 дэх түрүүгээ хүртлээ
- 2012-11-26
- Спорт
- 0
Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башёгийн 14 дэх өдрийн барилдаан
болж, Хакухо М.Даваажаргал учраагаа давснаар энэ сарын башёд түрүүлэх нь
тодорхой боллоо.
Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, Хакухо М.Даваажаргал учраагаа давснаар энэ сарын башёд түрүүлэх нь тодорхой боллоо. 12 даваа, нэг унаатай байсан тэрбээр озэки Какурюү М.Анандыг уватэнагэ мэхээр давж, 13 дахь даваагаа авсан юм.
Харин 10 даваа, гурван унаатайгаар их аваргыг нэхэж байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Котошогикүд ёрикири мэхээр ялагдсан. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал ийнхүү макүүчи зиндаанд 24 дэх түрүүгээ авч, эзэн хааны цом хүртэх эрхтэй болсон билээ. Ёкозуна цолтой анхны башёдоо зодоглосон Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд озэки Кисэносатод ёрикири мэхээр дийлдэж, есөн даваа, таван унаатай болсон.
Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочоос Шотэнро Д.Нямсүрэн Точиношинд өвдөг шороодож, таван даваа, есөн унаатай болсон бол Токитэнкү А.Хүчитбаатар Тоёохибикид ялагдаж, найман унаатай болов. Харин Тамаваши Б.МөнхОргил ошидаши мэхээр Вакакоюүг ялж, башёгийн найм дахь даваагаа авчээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башёгийн 14 дэх өдрийн барилдаан болж, Хакухо М.Даваажаргал учраагаа давснаар энэ сарын башёд түрүүлэх нь тодорхой боллоо. 12 даваа, нэг унаатай байсан тэрбээр озэки Какурюү М.Анандыг уватэнагэ мэхээр давж, 13 дахь даваагаа авсан юм. Харин 10 даваа, гурван унаатайгаар их аваргыг нэхэж байсан Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Котошогикүд ёрикири мэхээр ялагдсан. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал ийнхүү макүүчи зиндаанд 24 дэх түрүүгээ авч, эзэн хааны цом хүртэх эрхтэй болсон билээ. Ёкозуна цолтой анхны башёдоо зодоглосон Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд озэки Кисэносатод ёрикири мэхээр дийлдэж, есөн даваа, таван унаатай болсон.
Макүүчи зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочоос Шотэнро Д.Нямсүрэн Точиношинд өвдөг шороодож, таван даваа, есөн унаатай болсон бол Токитэнкү А.Хүчитбаатар Тоёохибикид ялагдаж, найман унаатай болов. Харин Тамаваши Б.МөнхОргил ошидаши мэхээр Вакакоюүг ялж, башёгийн найм дахь даваагаа авчээ.
З.ЦЭЦЭН

Сэтгэгдэл (0)